Ачаа тээврийн ложистикийн үйл ажиллагаа ерөнхийдөө эмх цэгцтэй явагдаж байна
2022-07-02 13:33:00
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзвэл, бүх Хятадын ачаа тээврийн ложистикийн үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдаж байна. Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийн саадгүй нэвтрэхийг баталгаажуулах ажлын удирдах хэсгийн албаны хянасан ерөнхий тоо бүртгэлд харуулснаар, 7-р сарын 1-нд улсын төмөр замын ачаа тээвэрлэлт үргэлжлүүлэн өндөр түвшний үйл ажиллагаагаа хадгалж, 10 сая 384 мянган тонн ачаа бараа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 3.31%-иар багасаж, бүх Хятадын хурдны авто замд 7 сая 270.6 мянган ачааны машин замын хөдөлгөөнд орсон нь өмнөх сарынхаас 1.88%-иар буурсан байна. Боомтуудын ачаа бараа хүлээн авсан, илгээсэн хэмжээ 31 сая 398 мянган тоннд хүрсэн нь өмнөх сарынхаас 13.2%-иар буурч, 745 мянган ширхэг стандарт чингэлгийг хүлээн авсан буюу илгээсэн нь өмнөх сарынхтай харьцуулбал 14.5%-иар багасжээ. Иргэний агаарын тээврээс баталгаажуулсан ачаа тээврийн нислэгийн тоо 782 хүрсэн нь өмнөх сараас 6.9%-иар буурав. Буухиа шуудангийнхан ойролцоогоор 317 сая ширхэг илгээмж хүлээн авсан нь өмнөх сарынхаас 3.9 хувь багасаж, 322 сая ширхэг илгээмжийг хүргэсэн нь өмнөх сарынхаас 2.1% буурсан байна.



\Уртнасан.\