Их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангахыг дэмжиж байна
2022-07-03 15:15:54
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ онд Хятад улсын их дээд сургууль төгсөгчдийн тоо 10 сая 760 мянгад хүрэх  төлөвтэй бөгөөд ноднингоос 1 сая 670 мянгаар нэмэгджээ. Их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах нь хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгахын гол үүрэг болж байна. Сургуулиа төгссөний дараа ажил олоогүй их дээд сургууль төгсөгчдийг  даруй ажлын байраар хангахын тулд үндэсний хэмжээнд өргөн хүрээтэй дэмжих үйл ажиллагааг өрнүүлж байна.

Сургуулиа төгсөөд ажил олоогүй их дээд сургууль төгсөгчдөд үйлчлэх үйл ажиллагаа нь 2022 онд сургуулиа төгссөний дараа ажил олоогүй их дээд сургууль төгсөгчид хийгээд ажилгүйдлээр бүртгүүлсэн 35-аас доош насны залуучуудад зориулсан бөгөөд  энэ оны 7-р сараас 12-р сарын сүүлчийг хүртэл хэрэгжинэ. Хэрэв ажил хөдөлмөр хайх шатандаа байгаа бол тухайн газрынхаа Хүний нөөц, нийгмийн баталгаажуулалтын салбарын веб сайтад хандан ажлын байрны тухай мэдээлэл, мэргэжлийн дамжаа сургалт зэрэг олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр авч болно.

Хэрэв бие даан хөрөнгө босгох хүсэлтэй бол бизнес эрхлэлтийн дамжаа сургалтад оролцохоор дамжин үйлс бүтээх чадвараа хөгжүүлж, бизнес эрхлэлтийн баталгаат зээл, хөнгөлөлт, бизнес эрхлэлтийн татаас зэрэг дэмжлэгийг авах өргөдөл дэвшүүлж болно. Хэрэв уян хатнаар ажил хөдөлмөр эрхлэх сонголтыг хийсэн бол уян хатнаар хөдөлмөр эрхлэгчийн хувиар нийгмийн даатгалд хамрагдаж болно.

Гэрийн амьдрал нь хүндрэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг онцгой хүндрэл бэрхшээлтэй оюутнуудад Хүний нөөц, нийгмийн баталгаажуулалтын салбарынхан хөдөлмөр эрхлэлтийн туслалцаа өрнүүлж, ажлын байрыг түрүүлэн танилцуулах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.




\Урнтнасан.\