Дотооддоо хагаран бутарч буй Их Британийн улс төрчид нь Хонконгт гар дүрэхийг бас санаархаа юу?
2022-07-03 22:01:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэний 25 жилийн ойн үеэр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Гадаад харилцааны сайд Лиз Трасс нар тус тус үг яриа, мэдэгдэл нийтлэн, Их Британи нь “Хятад, Их Британийн хамтарсан мэдэгдэл”-ийн хүрээнд Хонконгийн оршин суугчдад “түүхэн үүрэг хариуцлага”-тай хэмээсэн төдийгүй “Хонконгийг орхиргүй” гэх мэтийн зүйлийг дур зоргоороо ярьжээ. Инээдтэй энэ улс төрийн жүжиг нь, өнгөрсөнд колоничлогчид байсан тэд “Нар жаргадаггүй эзэнт гүрэн” аль хэдийн буурч доройтсоны үнэнийг хүлээн зөвшөөрөх дургүй, харанхуй муу,  хоцрогдсон сэтгэлгээгээр өөр нь өөртэйгөө ярьж, Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцон Хятад улсын дотоод засаглалд гар дүрэх өдрийн зүүд зүүдэлж буйг нь тусгалаа.

БНХАУ, Их Британийн 1984 оны 12-р сард гарын үсэг зурсан “БНХАУ, Их Британийн хамтарсан мэдэгдэл” нь Хонконгийн эх орныхоо мэдэлд нэгдэх асуудлыг шийдвэрлэх зорилттой байсан бөгөөд Хятад улс Хонконгт бүрэн эрхээ сэргээн хэрэгжүүлэх нь гол агуулга юм. Уг мэдэгдэлд, 1997 оны 7-р сарын 1-нд Хонконг Хятад улсын мэдэлд нэгдсэнээр Их Британиас Хонконгт бүрэн эрх, засаглах эрх, хяналтын эрх байхгүй болно гэж заасан байдаг. Тухайлбал, одоогийн Их Британид Хонконгийн үйл хэрэгт оролцоо хийх ямар ч эрх мэдэл байхгүй гэсэн үг юм.

Хонконгийн хөгжил дэвшил нь хэр зэрэг гэдгийг бодит үнэн хамгийн тод гэрчилж байна. Дэлхийн хамгийн чөлөөтэй эдийн засгийн цогц, олон улсын банк санхүүгийн төв, олон улсын усан замын тээврийн төв, олон улсын худалдааны төв..... гээд эх орныхоо мэдэлд нэгдсэнээс хойших 25 жилд Хонконгийн хөгжлийн ололт амжилт нүднээ илхэн бөгөөд “Нэг улс хоёр систем” нь Хонконгт дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрэв. Өдгөө Хонконгийн нийгэм нийтэд эх орноо хайрлах, Хонконгоо хайрлах нь гол нийтлэг үзэл ойлголт болж, хуучны колоничлогчид хорон муу зүйл хийх орон зай аль хэдийн үгүй болсон юм.

Их Британий дотоодод нь, Шотландын тусгаар тогтнохыг эрэлхийлсэн бүх нийтийн санал хураалт явуулах уриалга нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ Умард Ирландын “Их Британиас гарах” шаардлага нь ч үүнтэй давхцан хөг нийлэх чиг хандлагатай болоод байгаа юм. Борис Жонсоны засгийн газар энэ үед “Хонконгийг орхихгүй” хэмээн ярьж байна гэдэг бол гадагшаа хатуу бодлого баримтлан олон улсад өөрийгөө харуулахыг ашиглан далимдуулах замаар улсын дотоодынхоо зөрчилдөөнийг өөр тийш чиглүүлэн, “уршгийг бусдад түлхэн хариуцлагаас зугтах”-ыг зэхэж буй явдал юм. Гэхдээ энэ нь өөрийгөө, бас өрөөл бусдыг хуурч буй төдий юм. 

\Уртнасан.\