Нүүрсний олборлолт нэмэгдэж байна
2022-07-03 17:00:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтад харуулснаар, 6-р сарын дунд үеэс эхлэн Хятадын нүүрсний зах зээл дэх эрэлт хэрэгцээ сэргэж, ялангуяа далайн эрэг дагуу бүсийн хэрэглэгчдийн өдөр тутмын нүүрсний хэрэглээ огцом нэмэгджээ.

Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятадын нүүрс олборлогч гол муж, бүс нутгууд нүүрсний уурхайн аюулгүй үйлдвэрлэлийг хангах үндсэн дээр өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн ашиглаж байгаа бөгөөд өдгөө Хятадын түүхий нүүрсний өдөр тутмын дундаж олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэжээ.
Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, энэ оны эхний таван сард Хятадын түүхий нүүрсний олборлолт мэдэгдэхүйц нэмэгдэж, нүүрс нийлүүлэх хүчин чадал бүхий Шаньши, Өвөр Монгол, Шааньши, Шиньжян зэрэг муж өөртөө засах орны түүхий нүүрсний олборлолт нь Хятадын нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг эзэлдэг.
Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэг мэдэгдэхдээ, сүүлийн жилүүдэд ухаалаг нүүрсний уурхайн бүтээн байгуулалт хурдацтай хөгжиж буйн улмаас нийлүүлэлтийн хүчин чадал улам бүр сайжирч байна гэжээ.