“Шиньжяны олон үндэстний хүмүүсийн зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодит баримтууд” гэх тайлан нийтлэгдэв
2022-07-04 15:04:13
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 4-ний өглөө Шиньжяны их сургууль өөрийн албан ёсны цахим хуудсандаа “Шиньжяны  олон үндэстний хүмүүсийн зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодит баримтууд” хэмээх бие даасан судалгааны тайланг хятад, англи хэлээр нийтэлжээ. Судалгааны баг газар дээр нь бодит судалгаа хийж, онолын парадигмууд, бодит тохиолдлууд, нарийвчилсан дүн шинжилгээ хийхээр дамжин Шиньжяны олон үндэстний хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн үнэн байдал, хөдөлмөр эрхлэлтийн онцлог үйл явцыг харуулсан байна.

Тайланд үзэхдээ: Шиньжяны олон үндэстний ард түмний хөдөлмөр бол сэтгэл санаа, логик хэрэгцээний удирдлаган дор өрнөж буй сайн дурын, бие даасан үйл ажиллагаа болох юм. Шиньжяны бүх үндэстний ард түмний хөдөлмөр бол өөрийн сайн дурын үндсэн дээр оновчтой зорилго, хүсэл тэмүүллээр сонгосон нийгмийн үйл ажиллагаа болох юм. Шиньжяны бүх үндэстний хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байраар хангагдах нөхцөл байдал нь нийгмийн шинэчлэл хөгжлийн зайлшгүй чиг хандлага болон жам ёсны үйл явцтай нийцэж байна. Шиньжяны олон үндэстний ард түмэн хөдөлмөр эрхлэлтээр дамжин гэр бүлийн аз жаргал, өөрийгөө хөгжүүлэх болон өөрийн чадвараа дээшлүүлэх зэрэг талын үнэ цэнээ аажмаар харуулж байгаа юм гэжээ.