Украин Их 20-ийн уулзалтад оролцох эсэх нь Оросын оролцооноос хамаарна гэв
2022-07-04 11:03:45
Share
Share this with Close
youtube WeChat

Украины төрийн мэдээллийн агентлаг орон нутгийн цагаар 7-р сарын 3-нд мэдээлэхдээ: 11-р сард болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад Украин болон бусад олон орон оролцох эсэх нь ОХУ оролцох эсэхээс хамаарна хэмээн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Австралийн Ерөнхий сайд Албанитай уулзах үеэрээ хэлсэн гэжээ.

Владимир Зеленский хэлхэдээ: Индонезийн Ерөнхийлөгч саяхан Киевт айлчилж, намайг Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан, бид энэ урилгад маш их талархаж байна, гэхдээ бидний оролцох эсэх нь Орос тэнд байх эсэхээс шалтгаална" гэжээ. Владимир Зеленский онцолохдоо: Украин дээд хэмжээний уулзалтад оролцох эсэх нь бас аюулгүй байдлын нөхцөл байдлаас хамаарна гэжээ.