"Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" гэх номын 4-р боть Хонконгт нээлтээ хийлээ
2022-07-04 10:58:49
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны суртал ухуулгын газар (Төрийн зөвлөлийн мэдээллийн алба) нь ХКН-ын төв хорооны намын түүх болон сурвалж бичгийн судалгааны хүрээлэн, Хятадын гадаад хэвлэлийн газар зэрэг байгууллагатай хамтран найруулсан "Ши Жиньпин төр улсыг засах тухай  өгүүлсэн нь" гэх номын дөрөвдүгээр ботийн Хятад, англи хэвлэлийг 3-нд Хонконгод тараан нийтэлсэн байна.

Peace Books ХХК-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ли Сяохуагийн танилцуулснаар, "Ши Жиньпин төр улсыг засах тухай  өгүүлсэн нь" гэх номын 4-р ботийн хятад, англи хэвлэлийг энгийн болон гоёмсог хатуу хавтастайгаар хуваан хэвлүүлж, анх удаагаа Causeway Bay, Central болон Yau Ma Tei дэх гурван номын дэлгүүрийг сонгон тарааж, дараа нь Хонконгийн төрөл бүрийн том номын дэлгүүрүүдээр сурталчлан борлуулах болно. Мөн удахгүй болох Хонконгийн номын үзэсгэлэнд уг номыг чухалчлан танилцуулах болно гэжээ.