Хонконгийн Хааны ордны соёлын музей албан ёсоор нээгдлээ
2022-07-04 10:29:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконгийн Хааны ордны соёлын музей 3-ны өдөр албан ёсоор олонд нээлттэй болж, Хятадын үндэсний 1-р зэрэглэлийн 166 түүх соёлын өв дурсгалыг багтаасан Бээжингийн Хааны ордны музей нийт 900 гаруй үнэт өв олны хүртээл болж, Хятадын эртний түүх, гайхамшигт соёлыг танилцуулах болно. 

Ойлгосноор, 7-р сарын 2-ны өдрийн байдлаар, Хонконгийн Хааны ордны соёлын музейн нээлтийн үзэсгэлэнгийн эхний 4 долоон хоногийн 140 мянган тасалбарын 85 хувь нь зарагдаж, тусгай үзэсгэлэнгийн 37000 тасалбарын 95 хувь нь зарагдаж дуусжээ. Мөн 7-р сарын 3 дахь өдөр болгонд төлбөргүй нэвтрүүлэх бөгөөд урьдчилсан захиалга аль хэдийн дүүрч, нийт 11 мянган үнэгүй тасалбар олгожээ. 

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ян Рүньшюн нээлтийн арга хэмжээний үеэр хэлэхдээ: Хонконгийн Хааны ордны соёлын музей нь Ши Жөү соёлын дүүргийн хөгжилд шинэ уур амьсгал нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Хонконгийн Хааны ордны соёлын музей Хонконгийн өөрийн өвөрмөц соёлын давуу нөхцөлийг ашиглан Хятадын соёлыг олонд танилцуулж чадна гэдэгт мөн итгэж байна гэжээ.