Өнөөдөр дэлхийн анхны бадминтоны өдөр
2022-07-05 15:53:20
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн бадминтоны холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, энэ оны долдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн бадминтоны анхны өдөр болгохоор тогтсон байна. Үүний тулд Дэлхийн бадминтоны холбоо янз бүрийн баяр ёслолын ажиллагаануудыг зохион байгуулав.


Гуравдугаар сарын эхээр, Дэлхийн бадминтоны холбооноос мэдэгдэхдээ: 2022 оноос эхлэн, жил бүрийн долдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн бадминтоны өдөр болгон тэмдэглэж байхаар тогтов гэжээ. Дэлхийн бадминтоны холбоо мэдэгдэлдээ: Олон улсын бадминтоны холбоог (одоо Дэлхийн бадминтоны холбоо гэж өөрчилсөн) 1934 оны 7-р сарын 5-нд үүсгэн байгуулсан юм, энэхүү чухал өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, бас энэ өдрийг дэлхийн бадминтон сонирхогчдын наадам болгохын тулд, жил бүрийн долдугаар сарын 5-ны өдрийг  Дэлхийн бадминтоны өдөр болгон тэмдэглэхээр тогтсон юм гэжээ.


Бадминтон бол хамгийн хурдан ракет спорт юм, бас ч хүмүүсийн хүрээлэлийг маш ихээр олсон хамгийн алдартай спортын нэг юм, дэлхий даяар 300 сая гаруй хүн энэ спортоор хичээллэдэг байна.