Хятадад сурч буй Казахстан залуу
2022-07-05 18:13:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв нутгийн Хүбэйн аж үйлдвэрийн их сургуулиас үндсэн ангиа төгссөн Казахстан залуу Жөү Аньнань Үхань хотод таван жил суралцсан дурсамжаасаа хуваалцлаа.

Хүбэйн Аж үйлдвэрийн их сургуулийн 2022 оны үндсэн ангийн төгсөлтийн ёслол дээр Жөү Аньнань таван жилийн оюутны амьдралын дурсамжаасаа хуваалцаж байлаа.

Таван жилийн өмнө Жөү Аньнань найзынхаа танилцуулгаар Хятад улсад сурахаар ирсэн юм:“Бид дунд сургуульд дэлхийн түүхийг сурч байхад Хятадын түүхийн тухай  багш маань: энд зөвхөн нэг л хэсгийг тайлбарласан төдий, Хятад улс бол өнө удаан түүхтэй, бүгдийг заахын аргагүй гэж хэлдэг байлаа. Хятад улсын тухай маш олон сонирхолтой зүйл байдгийг түүнээс хойш мэдсэн бөгөөд бүрэн ойлгоход хэцүү гэдгийг ч мэдэрлээ. ”

 Жөү Аньнань Хятадын соёлыг сонирхон Хятад улсад суралцаж эхэлсэн бөгөөд Хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг давж, Хятадын оюутан найзуудтайгаа кино уран бүтээлийн баг байгуулж, хятад хоол идэж хятад дуу дуулж сурлаа…… “Хятад улсад ирэхээсээ өмнө би тайвуухан жаргаж суухгүй, харин тэмцэж тэмүүлэхээр зориг шийдсэн юм. Энд орос, казах хэлтэй хүмүүс байдаг боловч би аль болох хятадаар ярьж, амьдрал ахуйтай нь илүү танилцахыг хичээдэг.”

 2020 оны цагаан сар Жөү Аньнань Хүбэй мужийн Хуанганаар нутагтай оюутан найзындаа шинэлэхээр очсон юм. Ковид-19-ийн цар тахал санамсаргүй дэлгэрсний улмаас тэрээр найзындаа 4 сар суужээ. Тэрбээр Хятад айлд амьдарсан сэтгэгдлээсээ хуваалцлаа.“Ээж ааваас маань өөр надад ийм сайн хүмүүс ерөөс таараагүй. Намайг тэгж сайхан багтааж, хайрлаж халамжилсанд нь туйлын их баяртай байгаа.”

Түүнээс хойш Жөү Аньнань Хятадын хөдөө орон нутгийн тухай маш сайхан дурсамж төсөөлөлтэй болжээ. Хүмүүс нь маш хөдөлмөрч, зав чөлөөтэй үедээ хэдүүлээ зоог ярьж суудаг, ийм уур амьсгал нь хүмүүс хоорондын харилцааг илүү ойр болгосон, Хятад улсын тухай ойлголт ч нэмэгдсэн гэж тэр ярьж байлаа.“Хүмүүс хоорондоо саадгүй харилцдаг. Бүгд л гэрийн хүмүүс шиг дотно, бие биедээ их тусархаг, маш хөгжилтэй, ерөөс уйдаж ганцаардахгүй. ”

 Жөү Аньнань дижитал медиа урлагийн мэргэжлээр сурсан бөгөөд ангийн хүүхдүүдтэйгээ хамтран кино уран зохиол туурвиж, зураглан бүтээдэг. Хэзээ нэг өдөр Хятад улсын тухай сэтгэгдлээ кино болгохыг мөрөөддөг.  "Хятадад сурсан түүхээ цуглуулж туурвиад өөрийн амьдралтайгаа уялдуулж хайраа илэрхийлье гэж бодож байна. 2019 онд би сургуулийнхаа хятад хэлний илтгэлийн уралдаанд Хятад орон миний нүдээр хэмээх бүтээлээр оролцож, Хятадын барилга байгуулалт байгалийн үзэмж биш, хүнийг л гол ярьсан юм.”

Үндсэн ангиа дүүргээд Жөү Аньнань тус сургуульдаа үргэлжлүүлээд магистр унших гэж байна.  “Энд миний багш нар, найзууд байгаа, би бүр дассан, өөрийн дуртай зүйлээ сурсан. Энэ сургуульдаа үргэлжлүүлээд суръя гэж бодож байна. Дадлагын боломжийг ашиглан, кино үйлдвэрлэлийн компанид дадлага хийж, кино зураглах болон холбоотой мэдлэгийг сурч эзэмшээд дараа нь Үханьд ажиллах хүсэлтэй байгаа. Аав ээж маань ч намайг дэмжиж байна.”