Канадын засгийн газар уугуул иргэдтэй эвлэрлийн гэрээ байгуулжээ
2022-07-05 10:43:09
Share
Share this with Close
youtube WeChat

Канадын засгийн газар орон нутгийн цагаар 7-р сарын 4-ний өдөр мэдэгдэхдээ, уугуул иргэдтэй нийт 20 тэрбум ам.долларын өртөг бүхий эцсийн эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж, хүүхдийн тэтгэмжийг урт хугацаагаар дутуу төлсний улмаас уугуул иргэдийн хүүхэд болон гэр бүлд учирсан хохирлын нөхөн төлбөрыг нэгэнт барагдуулсан байна гэжээ.

Канадын уугуул иргэдийн үндэсний хамгийн том байгууллага болох Анхны Үндэстний Конгресс болон нэхэмжлэгчид энэхүү эвлэрлийн гэрээг зөвшөөрсөн байна.

Канадын уугуул иргэдийн үйлчилгээний газар мэдэгдэхдээ, энэ эвлэрлийн гэрээ нь мөнгөний хэмжээгээрээ Канадын түүхэн дэх хамгийн том хэмжээний гэрээ болох юм гэжээ.

Энэхүү эвлэрлийн гэрээг Канадын Хүний эрхийн шүүх болон Холбооны шүүхээс баталснаар хүчинтэй болох юм байна.