Тэнгэр газрын хоорондох яриа
2022-07-05 22:39:58
Share
Share this with Close
youtube WeChat

1992 онд Хятад улс нисгэгчтэй сансрын төслийг албан ёсоор хэрэгжүүлэхийг баталснаас хойш бүхэл бүтэн 30 жил болж байна. Сансар огторгуйд станц байгуулж, Хятадуудын өөрийн гэсэн "гэртэй" болох нь сансар технологийн салбарынхны мөрөөдөл байсаар ирсэн юм.

Шэньжөү 10, 11, 12 хөлгийн ажиллах үеэр Ши Жиньпин сансарт үүрэг гүйцэтгэж буй сансрын нисгэгчидтэй гурван удаагаа холбогдож, тэдний ажил, амьдралын нөхцөл байдлын талаар асууж, сансарт гүйцэтгэх ажлаа төлөвлөгөөний дагуу амжилттай дуусгахыг хүссэн байна.

Харин 3 удаагийн хариулт нь Хятадын сансар судлалын салбарын дэвшил хөгжлийг харуулсан юм. 2013 онд: Бидний биеийн байдал маш сайн байна, бүх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Ажил улмаар жигдэрч, сансраас хийсэн хичээл маш амжилттай болсонд бид үнэхээр урамши бахархаж байна. 2016 онд: Биеийн байдал маш сайн, сансраас мэдээний нэвтрүүлгийг үзэх боломжтой болсон, зураг нь маш тод, амьдрах орчин илүү төгс болж байна. Ийнхүү Хятадын сансар огторгуйн салбар шинэ өндөрлөгт хүрч байна. 2021 онд: Тяньхэгийн үндсэн модульд ажиллаж амьдран, нөхцөл байдал улмаар сайжирч, Хятадын сансрын нисгэгч тойрог замд урт хугацаагаар амьдрах гэртэй боллоо. Мөн гэр бүлийнхэнтэйгээ видеогоор ярих боломжтой болсон, сансрын гэр орон маань үнэхээр тав тухтай байна. Бид бүхээгээс хоёр удаа гарч, робот гар ажиллуулах зэрэг хэд хэдэн техникийн баталгаажуулалтын туршилтуудыг хийх болно. Гурван удаагийн хариулт нь өөр орчин, өөр агуулгатай байсан ч нийтлэг зүйл нь гэвэл амьдрах орчин улам сайжирч, ажлын агуулга ч улам баяжиж байна.

2022 оны 6-р сарын 5-нд "Шэньжөү 14" нисгэгчтэй сансрын хөлгийг Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөж, 6 сарын ажиллах хугацаанд Тяньхэгийн үндсэн модуль, Вэнтиань туршилтын модуль, Мэнтиань туршилтын модуль бүхий Тяньгун сансрын станцыг бүх талаар байгуулж, Үндэсний сансрын лабораторийг бүрдүүлнэ.