Сансрын станц дахь сансарчид өглөө 8:00 цагаас ажлаа эхэлдэг
2022-07-07 17:15:19
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 5-ны үдээс өмнө Хятад улсын "Шэньжөү-14"  нисэгчтэй сансрын хөлөг гурван сансрын нисэгч Чэньдун, Люян, Цай Шюйжэ нарыг сансарт хүргэсэн бөгөөд тус хөлгийн сансрын нисэгчид тойрог зам дахь сансрын станцад орж байралснаас хойш бүтэн сар боллоо.

Өдгөө сансрын станцын нэгдсэн цогцолборуудын үйл ажиллагаа нь тогтвортой, сансар дахь шинжлэх ухааны төрөл бүрийн туршилтууд алхам дараатай явагдаж байна.

Сансарт ажиллах хагас жилийнхээ 1/6 хувийг ардаа орхисон гурван сансрын нисэгчдийн сансар дахь амьдрал нь эмх цэгцтэй, эх дэлхий дэх ажиллаж амрах цагтай алхаа нэг байна. Сансарт тэд долоо хоног тутамд 6 өдөр ажиллана. Өглөө 8:00 цагт ажлаа эхэлж, 18:00 цаг гэхэд оройн хоолоо иднэ. Тэд станцын цонхоор харснаа бичлэгээр тэмдэглэнэ. Тогтсон цагтаа биеийн тамирын дасгал хийнэ. Бас шинжлэх ухааны туршилт өрнүүлж, эрүүл мэндийн үзлэг хийж, өдөр бүр нэг удаа шалгадаг. Сансрын нисэгчдийн нойр гүйцэд байна. Өдөр бүр эх дэлхийтэй холбоо барьж, аюулгүй тайван байгаагаа газрын станцад мэдүүлдэг.

"Шэньжөү-14" хөлгийн багийн сансрын нисэгчдийн сансар дахь амьдрал нь маш яаруу юм. Учир нь тэд Хятад улсын сансрын станцын тойрог зам дахь бүтээн байгуулалтыг барьж дуусгах үүрэгтэй бөгөөд маш олон туршилтууд хийж, бас бүхээгээс гарах үүргийг гүйцэтгэнэ. Иймээс тэд гурав бол "ажил үүрэг ихтэй сансрын нислэгийн баг" гэгдэж байна.

7-р сард тэд ямар үүрэг даалгавартай байх бол? Үүний дотроос хамгийн чухал нь "Вэньтянь" лаборатори бүхээгийг хүлээн авах явдал юм. Эх сурвалжид мэдээлснээр, Хятад улсын сансрын станцад шинжлэх ухааны туршилтын олон кабинетыг бэлтгэсэн бөгөөд эдгээрийн зонхилохыг нь дараачийн алхамд өмнө хойно хөөргөн сансрын станцад холбох "Вэньтянь", "Мэнтянь" лаборатори бүхээгүүдэд байрлуулах аж. 

Сансраас хичээл заах нь "Вэньтянь" лаборатори бүхээгийн бас нэг онцлох үйл явдал юм. Энэ удаад "Вэньтянь" лабораториос хичээлийн багш шинэ хичээл заах болно.

"Вэньтянь" лаборатори бүхээг ирсний дараа сансрын нисэгчид анхдагч удаагаа "Вэньтянь" бүхээгийн хаалгаар задгай сансарт гарна. Өмнө нь "Шэньжөү-12" хөлгийн сансрын нисэгчид бүхээгээс хоёр удаа задгай сансарт гарч үүрэг даалгавар биелүүлсэн, "Шэньжөү-13" хөлгийн сансрын нисэгчид ч хоёр удаа бүхээгээс гарсан боловч тэд бүгдээрээ станцын Тяньхэ хэмээх үндсэн бүхээгийн урьд хэсэгт буй холбоос бүхээгээс задгай сансарт гарч ажилласан юм.