Канад улсад сармагчны цэцэг өвчний тохиолдол 358-д хүрчээ
2022-07-07 10:31:16
Share
Share this with Close
youtube WeChat

Канадын Нийгмийн эрүүл мэндийн яам орон нутгийн цагаар 7-р сарын 6-ны өдөр мэдэгдэхдээ, мөн өдрийн үдийн хойно хүртэл, Канадын нутагт сармагчны цэцэг өвчний 358 тохиолдол бүртгэгджээ. Үүнд Квебек мужид 236, Онтарио мужид 101, Бритиш Колумби мужид 13, Альберт мужид 8 тохиолдол бүртгэгдээд байна гэжээ. 

Нийгмийн эрүүл мэндийн яам хэлэхдээ: Өнөөгийн байдлаар, сармагчны цэцэг өвчинтэй холбоотой мэдээллээс харахад, хүн хоорондын халдвар нь өвчний шинж тэмдэгтэй тохиолдолтой ойр дотно харилцсанаас болж дамжиж байна гэжээ. 

Гадаадад зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг Канадын засгийн газар иргэддээ зөвлөж байна.

Америкийн халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан статистик мэдээллээс харахад, сармагчны цэцэг өвчний хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн улс орнууд бүгд Европ, Америк тивийн улсууд байнгаа ажээ.