Хятадын ачаа тээврийн ложистик эмх цэгцтэй ажиллаж, үргэлжлэн сэргэж байна
2022-07-07 11:48:20
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үеийн мэдээллээс харахад, бүх Хятадын ачаа тээврийн ложистик эмх цэгцтэй ажиллаж, сэргэлт үргэлжилсээр байгаа ажээ.

Хятадын Төрийн Зөвлөлийн ложистикийн баталгаа хариуцсан албын хяналт шалгалт, хураангуй мэдээллээс үзвэл, 7-р сарын 6-ны өдөр үндэсний төмөр замын ачаа тээвэрийн ажиллагаа өндөр түвшинд үргэлжилж, 10 сая 179 мянган тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн саруудаас 0.75%-иар нэмэгдсэн байна. Иргэний агаарын ачаа тээврийн 801 нислэгийг (үүний дотор олон улсын ачааны 579 нислэг, орон нутгийн ачааны 222 нислэг) амжилттай үйлдсэн нь өнгөрсөн саруудаас 4.6%-иар өссөн байна.

Буухиа шуудангийн шуурхай хүргэлтийн хэмжээ 325 сая ширхэг болж, өмнөх саруудынхаас 1.5%-иар нэмэгдэж, хүргэлтийн хэмжээ 310 сая ширхэг болж, өмнөх саруудынхаас 6.6%-иар буурсан байна.