Хятадын бараа бүтээдэхүүнд ногдуулсан тарифаа АНУ нухацтай бодох хэрэгтэй
2022-07-07 23:08:10
Share
Share this with Close
youtube WeChat

ААНУ өмнөх засгийн газраас Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын заримыг цуцлах тухай хэлэлцэж буй талаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойрын өдрүүдэд мэдээлэх боллоо. Байдены засгийн газар зөрхөн "бага хэмжээ"-ний тарифыг л цуцалж магадгүй гэж олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Тодруулж ярих юм бол зөвхөн 10 тэрбум ам.доллар буюу Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 370 тэрбум ам.долларын тарифйн зөвхөн 3.7 орчим хувийг нь цуцлах юм байна.

АНУ-д улс төрчдийн хэт их хувийн ашиг сонирхол болон өөр өөр ашиг сонирхлын бүлгүүдийн үг үйлдэл хоёр нь хоорондоо зөрж л байдаг. Энэ удаад ч хуучин жүжгээ тоглох гэж байна. Хүмүүс хоёр зүйлийг амархан ойлгож болох юм. Нэгдүгээрт, Америкийн улс төрчид АНУ-ын ашиг сонирхол, аж ахуйн нэгжүүд болон иргэдийн шаардлагын төлөө хувийн улс төрийн ашиг сонирхол хөндөгдөхөөс айж, эцэст "сонгууль"-иар асуудлыг шийдэхийг зорьдог. Хоёрдугаарт, Хятадад ногдуулсан тарифыг цуцлах хугацааг удаан хойшлуулах тусам Америкийн эдийн засаг илүү их хохирох болно.  

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АНУ-ын Хятадын эсрэг авсан худалдааны дайн нь бүх талаар бүтэлгүйтсэнийг олон тоо баримт нотолж байна. 2018 оны дунд үеэс энэ оны 4-р сар хүртэл АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны дайн америкчуудад 129 тэрбум долларын хохирол учруулсан юм. АНУ-ын татварын бодлогын судалгааны төвийн эдийн засагч Алекс Дюрант саяхан нийтэлсэн нийтлэлдээ, Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифыг Хятадын компаниудаар гаргуулахаар анх төлөвлөж байсан бол харин одоо Америкийн компаниуд болон хэрэглэгчид бараг бүх хохирлыг төлж байна гэжээ.

Дэлхийн хамгийн том эдийн засагт том гүрний хувьд Хятад, Америк нь "хамтарваас хожиж, сөргөлдвөөс хохирно" гэдгийг бодит үнэн дахин харуулж байна. Тухайн үед Америк худалдааны дайныг эхлүүлж байхад Хятад улс "зөвшилцвөл үүд хаалга нээлттэй, дайтваас эцэст нь тултал тэмцэнэ" гэсэн тодорхой хатуу байр суурьтай байсан юм. Өнөөдөр АНУ тарифын асуудлаар эргэлзээтэй байгаа үед Хятад улсын байр суурь ч ил тод байна. Даруй Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифаа бүгдийг цуцлах нь Хятад, Америк хоёр оронд ашигтайгаар зогсохгүй дэлхий нийтэд ч үр өгөөжтэй байх болно. 

Н.Пүрэвжав