Хятадын эдийн засаг хүчирхэг мөртөө маш их уян хатан чанартай гэв
2022-07-07 15:40:34
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ он гарснаас хойш олон улсын байдал, цар тахал зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр, Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа олон хүндрэл бэрхшээл болон сорилтуудтай тулгарсан ч урт хугацаанд эерэг сайн байх үндсэн байдал өөрчлөгдөөгүй юм. Төрөл бүрийн бодлогын дэмжлэгтэйгээр, Хятадын эдийн засгийн эргэлт ерөнхийдөө зүй зохистой байж, илүү хурдацтай сэргэж байна.

Италийн Гадаад худалдааны комиссын Бээжин дэх төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч, Хятад, Монголын бүсийн ерөнхий зохицуулагч Жанпаоло Бруно саяхан ХТРТ-ийн сурвалжлагчид өгсөн тусгай ярилцлагадаа, Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хяналт тавих болон эдийн засгийн хөгжлийг аль алийг нь харгалзан үзсэн байна, Хятадын эдийн засгийн дунд урт хугацааны хөгжлийн уян хатан чанар хийгээд нөөц хүчнийг би маш өөдрөгөөр харж байна гэжээ.

Жанпаоло Бруно хэлэхдээ, дэлхийн хамгийн том зах зээл болон дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсны хувьд, Хятадын эдийн засгийн хөгжил болон хэрэглээний сайжруулалт нь Италийн өндөр чанартай бүтээгдэхүүнд зах зээлийн асар том боломж авчрав, Италийн аж ахуйн нэгжүүд Хятадын эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртэх нь гарцаагүй юм гэжээ.

Жанпаоло Бруно хэлэхдээ, Италийн гадаад худалдааны комисс Хятад улсад эдийн засаг худалдааг дэмжих төрөл бүрийн үйл ажиллагааг үргэлжлэн идэвхтэй өрнүүлж, Хятад, Италийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэхийг ахиулах болно гэжээ.