Хятад, Энэтхэгийн ГХ-ийн сайд нар Украины асуудлаар ярилцав
2022-07-08 11:02:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 7-нд буюу 20- ийн бүгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И Бали аралд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Жайшанкартай Украины асуудлаар санал солилцов. Ван И Украины өнөөгийн байдлаар Хятад улс доорх гурван зүйлд анхаарал тавьж байна: 

Нэгд, уг асуудлаар шалтаг болгон хүйтэн дайны сэтгэлгээг өдөөн турхирч, лагерийн өрсөлдөөнийг хэтрүүлэн, “Шинэ хүйтэн дайн”-г эхлүүлэхийг эсэргүүцнэ. Яршиг төвөгтэй хүнд сорилтын өмнө дэлхий хуваагдах биш эв нэгдлийг эрхэмлэх ёстой, сөргөлдөх биш зөвшилцөх ёстой юм. Хятадын тал түүхийн зөв талд зогсож, найрамдлын хэлэлцээ, яриа хэлэлцээг эхлүүлэхийг тууштай дэмжинэ. 

Хоёрт, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан давхар стандартыг эсэргүүцнэ. Зарим улс орнууд Украины асуудалд бүрэн эрхийн зарчмыг онцолж байгаа ч Тайванийн асуудал дээр харин Хятадын бүрэн эрх болон Нэг Хятадын бодлогын эсрэг байр суурьтай байж, Тайваний хоолойд зориудаар хурцадмал байдал үүсгэж буй нь улайм цайм давхар стандарт юм. Украины хямралыг Тайванийн асуудалтай харьцуулах гэсэн оролдлогыг Хятад улс эсэргүүцэж, язгуур эрх ашгаа тууштай хамгаалах болно. 

Гуравт, бусад орны хууль ёсны хөгжлийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулахыг Хятадын тал эсэргүүцнэ. Зарим улс орнууд Украины асуудлаар шалтаг болгон Хятад болон бусад улс орнуудад ганц талын хориг арга хэмжээ авч буй нь зүй ёсноос гадуур, хууль зөрчсөн үйлдэл байж, улс хоорондын хэвийн харилцааг эвдэж, олон улсын худалдааны ерөнхий дүрмийг зөрчиж, Украины асуудлыг улам төвөгтэй, бэрхшээлтэй болгож байна. Улс орнууд сорилтын эсрэг  хамтдаа тэмцэж, олон улсын хамтын ажиллагааны нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй орчин бүрдүүлэхээр хичээх ёстой юм гэжээ.