Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав
2022-07-08 11:31:58
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны 7-р сарын 7-нд "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Бали аралд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав.


Ван И хэлэхдээ, одоогийн байдлаар, олон улсын байдал тогтворгүй, дэлхийн өрсөлдөөн сорилтууд ар араасаа гарч байна. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, Хятад, Орос хөндлөнгийн харш саадыг арилгаж, хэвийн харилцаагаа хадгалж, олон салбарын хамтын ажиллагааг эмх цэгцтэй ахиулж, хоёр орны харилцааны бат бөх байдал болон стратегийн шийдэмгий байдлыг харуулах болно. БРИКС-ийн орнуудын удирдагчдын цуврал уулзалтад Орос идэвхтэй оролцож, олон улсын нийтлэг ойлголтод хүрч, дэлхийн хөгжлийг ахиулахад хувь нэмэрээ оруулж байгааг Хятад улс өндрөөр үнэлж байна. Орос зэрэг бүх талуудтай хамтран ажиллаж, хурлын чухал үр дүнг хэрэгжүүлж, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг ахиулахыг түргэтгэж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, олон улсын шударга, төв ёсыг хамгаалахад бид бэлэн байна гэжээ.


Хятад улс БРИКС-ийн уулзалтыг амжилттай зохион байгуулсанд Лавров баяр хүргэж, Орос Хятад хариуцлагатай байр сууриа баримталж, стратегийн зохицуулалтаа хэвээр хадгалж, НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийг хамгаалах, олон улсын дэг журам нэн шударга байхыг ахиулах, олон улсын харилцаа нэн ардчилалтай байхыг ахиулах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэж, хөгжиж буй орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, тэдний дэмжлэгийг олсон байна гэжээ.

Индонези “Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хоёр тал дэмжиж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.