Израилийн Хайфагийн шинэ боомтыг бүтээн байгуулав
2022-07-08 09:28:03
Share
Share this with Close
youtube WeChat

Газар дундын тэнгисийн эрэг дэх Хайфа бол Израилийн чухал далайн боомтын хот юм. Гүн цэнхэр далай дээр өдөр бүр том жижиг ачааны хөлөг онгоцнууд ирж терминалд орохоор хүлээдэг. Өдгөө хуучин боомтын дэргэд шинэ боомт бүтээн байгуулагдаж, өндрөөс өндөр гүүрэн краны доогуур чингэлэгийн цахилгаан ачааны машин нааш цааш сүлжилдэн ачаа буулгаж цаг завгүй яардаг. Хайфагийн энэ шинэ боомтыг Хятад улсын Шанхайн олон улсын боомтын корпораци барьж байгуулсан бөгөөд ажиллуулж байгаа юм. Тус корпорацийн Израиль дахь компанийн ерөнхий менежер Мяо Чян бол нэгэн Хятадын Коммунист Намын гишүүн хүн. Тэрбээр баг хамт олноо удирдан Хайфагийн шинэ боомтод тэргүүний технологитой, өндөр үр ашигтай ажиллах, хүрээлэн буй орчинд халгүй орчин үеийн чингэлэг тээврийн терминалыг бүтээн байгуулсныг нь тухайн нутгийн захиргаа үнэлэн сайшаасан байна.

2014 оны 7-р сард Израилийн засгийн газрын урилгаар Шанхайн олон улсын боомтын корпораци нь Хайфагийн шинэ боомтын бүтээн байгуулалт, үйл ажиллагааны олон улсын тендерийн төсөлд оролцсон бөгөөд 2015 оны 3-р сард Хайфагийн шинэ боомтын терминалын үйл ажиллагааны эрхийг олсон байна. Үйл ажиллагааны эрх нь 2021 оноос эхлэн 24 жил 11 сарын хугацаатай. 2018 онд Мяо Чян Израильд ирж Хайфагийн шинэ боомтын ерөнхий менежер болжээ. “Хайфагийн шинэ боомт бол Шанхайн олон улсын боомтын корпорацийн гадаадад гэрээгээр байгуулж, ажиллуулсан анхны төсөл юм. Баг хамт олон маань зүйл бүрийн бэрхшээлийг давж, эхний хугацааны төслийг товлосон ёсоор барьж дуусгасан бөгөөд 2021 оны 9-р сард боомт нэгэнт ашиглалт орсон” гэж тэрбээр танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, "2020 оноос эхлэн цар тахал бидний ажилд нэлээд нөлөөлсөн. Хөдөлмөр хүч дутагдсан нь хамгийн том асуудал байлаа. Гэхдээ бид цар тахал дэгдсээс одоог болтол терминалын бүтээн байгуулалтаа нэг өдөр ч тасалдуулаагүй. Израилийн засгийн газар биднийг маш дэмжиж, Хятад хүмүүсийг маш хөдөлмөрсөг гэж хэлдэг. Үүнээс гадна Палестин Израилийн мөргөлдөөн хамгийн ширүүн байсан хугацаанд ч бид эндэхийн ажилаа ямагт баримталсаар ирсэн. Гурав дахь хүндрэлтэй тал нь, бүтээн байгуулалтын бүх явц дахь засаг захиргааны зөвшөөрөл тун олон, нэг зөвшөөрлийг авахын тулд магадгүй хэдэн сараар хөөцөлдөх тохиолдол ч гардаг. Тохиолдсон эдгээр хүндрэлүүдийн өмнө олноороо нягт хамтран ажллаж, хүндрэл хэдий чинээ олон байсан ч даван туулж, энэ боомтыг Газар дундын тэнгисийн зүүн эрэг дэх хамгийн тэргүүний, өндөр үр ашигтай терминал болгон бүтээн байгуулахыг хичээсэн, энэ бол бидний зорилт юм" гэжээ.

Мяо Чян хэлэхдээ: Хайфагийн шинэ боомтын бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд Хятад улсын Яншань боомтын 4 дэх хугацааны бүтээн байгуулалтаар хуримтлуулсан технологийн үр бүтэмж, боловсронгуй туршлагыг ашиглаж, бүгдэд нь Хятад улсын үйлдвэрлэл, брэнд, стандарт, үйлчилгээг нэвтрүүлсэн тул бүтээн байгуулалтын ажилдаа итгэл дүүрэн байна. Гол систем бол Шанхайн олон улсын боомтын корпорацийн бие даан судлан бүтээсэн оюуны өмчийн эрх бүхий ухаалаг автомат терминалын удирдлагын систем юм. Хятад улсын туршлага Хайфагийн шинэ боомтын бүтээн байгуулалтын стандарт болсон гэв. Тэрээр хэлэхдээ, "Бидний технологийг харж Израилийн засгийн газар биднийг чухалчилсан юм. Бид Хятад улсын боомтын зохицуулах арга төслийг нэвтрүүлэн, жишээлбэл Хятад улсын чипийг авчирж ашигласан. Бүх системийг Шанхайн олон улсын боомтын корпораци бие даан судлан бүтээсэн. Израилийн засгийн газар Хятад улсын стандартыг хэрэглэж, жолооч нарын сургалтад хүртэл Хятад улсын стандартыг ашигласан. Зайнаас жолоодох жолоочийн иймэрхүү бэлтгэл сургалт Израильд өмнө нь байгаагүй. Сургалтыг хэрхэн зохиох, машиныг хэрхэн жолоодох зэрэгт тэд бүгдэд нь бидний стандартаар боомтын үйл ажиллагааны товчооныхоо стандарт болгосон юм" гэжээ.

Хайфагийн шинэ боомтын эхний шатанд баригдсан терминал жилд 1 сая 60 мянган стандарт чингэлэг хүлээн авах, илгээх чадвартай, 8 гүүрэн кран, 22 төмөр замын крантай. Хайфагийн шинэ боомт Израилийн чингэлэг тээврийн терминалын тухай ойлголтыг туйлбартай өөрчилж, ложистикийн орчныг нь сайжруулан, тухайн нутгийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ч эерэг үүрэг гүйцэтгэсэн. Тухайн нутгийн ажилтнууд ч өөрөө Шанхайн олон улсын боомтын корпорацид ажиллаж буйгаараа бахархдаг гэж Мяо Чян хэллээ. Тэрээр хэлэхдээ, "Өдгөө бид 100 шахам Израиль ажилтныг ажилд элсүүлсэн. Эдгээр ажилтнууд бүгдээрээ дажмаа сургалтаас бүх зүйлийг шинээс сурсан бөгөөд тэдний бодит байдалд ч нийцүүлэн бид сурах материалыг найруулсан. Компанийн маш олон ажилтнууд одоо хяналтын тасаг, жолоочийн тасагт бие даан жолоодох чадвартай боллоо. Төмөр замын краны хувьд, 4 ажилтан байхад терминалын ахуйн талбайн нийт 22 төмөр замын краныг ажиллуулчих боломжтой. Бид сар бүр аль нэг өдөрт нь гэр бүлийн өдрийг зохион байгуулдаг. Ажилтнууд сайн дурнаасаа нэрээ мэдүүлдэг,  ажилтнууд бүгд маш идэвхтэй. Тэдний гэр бүлийн хүмүүс нь ирээд тэд дотуур тасгаас ийм том төхөөрөмжийг жолоодож байгааг хараад маш бахархан омогшдог. Ажилтнууд өөрсдийн ажилдаа ч сэтгэл хангалуун байдаг юм" гэжээ.

Уртнасан