Дэлхийн худалдаа нэгдүгээр улиралд 7.7 их наяд ам.долларт хүрчээ
2022-07-08 10:49:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-ны өдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал “Дэлхийн худалдааны сүүлийн үеийн мэдээлэл” тайлан нийтэлжээ. Уг тайлангаас үзэхэд, энэ оны эхний улиралд дэлхийн худалдааны хэмжээ түүхэн дээд амжилтыг тогтоон, 7 их наяд 700 тэрбум ам.долларт хүрч, 2021 оны нэгдүгээр улирлаас 1 их наяд ам.доллараар өсжээ. Олон бүс нутгийн худалдаа эрчтэй нэмэгдэж байна. 

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тооцоолж байгаагаар, Дэлхийн худалдаа өссөөр байгаа ч гэсэн хоёрдугаар улиралд өсөлт үргэлжлэн саарах болно. Орос, Украины мөргөлдөөний улмаас болсон үнийн өсөлт олон улсын худалдаанд нөлөөлж эхэлж байна. Зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийг дэмжих төсөл үндсэндээ өндөрлөж байгаа зэрэг нь дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлж мэднэ гэжээ.