Ши Жиньпин Шинзо Абэ нас барсантай холбогдуулан эмгэнэлийн цахилгаан илгээв
2022-07-09 14:42:08
Share
Share this with Close
youtube WeChat


Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс, мөн өөрийн нэрийн өмнөөс Ерөнхий сайд асан Шинзо Абэ зол бусаар нас барсанд гүнээ эмгэнэл илэрхийлж, Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн төрөл төрөгсөдтэй уй гашууг нь хуваалцаж буйгаа илэрхийлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Ерөнхий сайд асан Шинзо Абэ албан тушаалд байх хугацаандаа Хятад, Японы харилцааг сайжруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, жинтэй хувь нэмэр оруулсан юм. Миний бие түүнтэй шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад, Японы харилцааг бий болгох талаар чухал нийтлэг ойлголтод хүрч байсан юм. Түүний гэнэтээр нас барсанд гүнээ харамсаж байна. Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчмын дагуу Хятад, Японы сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг үргэлжлэн хөгжүүлэхийн төлөө ноён тантай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Мөн өдөр Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн гэргий Абэ Акиэд мөн цахилгаан илгээж эмгэнэл илэрхийлжээ.