Ван И “Их 20”-ын Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцов
2022-07-09 14:58:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны 7-р сарын 8-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Бали аралд болсон "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов. Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно хурлыг даргалжээ.
 

Ван И хэлэхдээ, талууд макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийг хүртээмжтэй сэргээж, өсөлтийг дэмжих ёстой. Дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, дэлхийн инфляцийн дарамтыг намжаах шаардлагатай. Мөн олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлж, нээлттэй, ил тод, ялгаварлан гадуурхахгүй олон улсын худалдааны орчинг бүрдүүлж, ядуурлыг бууруулах, тахлын эсрэг, дэд бүтэц, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлэн хөгжүүлэх ёстой гэжээ.

Хятад улс Украины асуудлыг энх тайван, яриа хэлэлцээгээр зохицуулахыг дэмжих талд зогсох болно. Яриа хэлэлцээрийн замаар түргэн гал зогсоож, мөргөлдөөнийг сунжруулан, өргөжүүлэхээс сэргийлэхийг хүсэж байна гэж Ван И онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, олон талт үзэл нь сонголттой сэдэв биш харин заавал хариулах ёстой зүйл юм, олон талт үзлийг үр дүнтэй хэрэгжүүлж, харилцан дэд бүтцээр холбогдохыг ахиулж, нээлттэй, хүртээмжтэй байдлыг дэмжин, өнөөгийн тулгамдсан сорилтод илүү сайн хариу арга хэмжээ авахыг талуудад найдаж байна гэжээ.