Ши Жиньпин Хятадын Үндэсний музейн ахмад мэргэжилтнүүдэд хариу захидал илгээлээ
2022-07-09 16:06:02
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 7-р сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадын Үндэсний музейн ахмад мэргэжилтнүүдэд хариу захидал бичиж, Үндэсний музей байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан, Хятадын үндэсний музейн бүх ажилтнуудад халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйгаа илэрхийллээ.

Ши Жиньпин хэлэхдээ, музей бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хамгаалах, өвлөн уламжлах чухал газар, иймээс музейн ажилтнууд хүнд үүрэг хүлээж, хариуцлагатай хандах ёстой. Нөхдүүд улс төрийн зөв чиглэлийг баримталж, соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэн, эрдэм шинжилгээний судалгааг гүнзгийрүүлж, шинийг санаачлан, соёлын дурсгалт зүйлсийг идэвхжүүлэх, ашиглахад тус дөхөм үзүүлж, соёл иргэншлийн солилцоо, харилцан туршлага сурахыг ахиулах ёстой. Мөн Хятадын соёл иргэншлийн гайхамшигт ололт амжилтыг харуулж, соёл үзэсгэлэнгийн салбарын хөгжил, социалист соёлын хүчирхэг гүрэн байгуулахад тасралтгүй шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
Хятадын Үндэсний музей урьд нь 1912 оны 7-р сард байгуулагдсан Үндэсний түүхийн музейн бэлтгэл ажлын алба байв. БНХАУ байгуулагдсаны дараа Тяньаньмэний өргөн талбайн зүүн талд Хятадын хувьсгалын музей ба Хятадын түүхийн музейг байгуулж, 2003 онд хоёр музейг нэгтгэн, Хятадын үндэсний музей болгон өөрчилжээ. 2012 онд өргөтгөн байгуулж олон нийтэд албан ёсоор нээлттэй болгосон бол өнөөдрийн байдлаар нийт 1.4 сая гаруй цуглуулгатай болжээ.