"Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн цагаан ном (2022)" нийтлэв
2022-07-09 14:32:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Академи өчигдөр буюу 8-ны өдөр "Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн цагаан ном (2022)" нийтэлжээ. Хятад улсад аж үйлдвэрийн дижиталчлал нь дижитал эдийн засгийн 80 гаруй хувийг эзэлж, дижитал эдийн засгийн бүтэц илүү боловсронгуй болсныг цагаан номд тэмдэглэжээ.

“Цагаан ном”-д 2012 оноос хойш Хятадын дижитал эдийн засгийн жилийн дундаж өсөлт 15.9%-д хүрсэн нь тухайн үеийн ДНБ-ий дундаж өсөлтөөс илэрхий өндөр байгааг харуулж байна. Өргөн сүлжээний Хятад улс, 5G болон аж үйлдвэрийн интернет бүтэн байгуулалтын дэмжлэгээр  2021 онд дижитал эдийн засгийн цар хүрээ 45.5 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.2%-иар өсөв. Аж үйлдвэрийн дижиталчлал нь дижитал эдийн засгийг хөгжүүлэх гол хөдөлгүүр болсон байна. 

Өнгөрсөнд Хятад улсын дижитал эдийн засгийн хөгжилд цахим худалдаагаар тэргүүлсэн хэрэглэгчийн интернэт давамгайлж байсныг мэргэжилтнүүд онцолж байсан бол сүүлийн жилүүдэд дижитал эдийн засагт аж үйлдвэрийн интернетийн хөдөлгөгч хүчний үүрэг илүү тодорхой болж байна.