"Хамгаалалтын хашлага"нь юу вэ?
2022-07-10 16:38:58
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын одоогийн засгийн газар засгийн эрхэнд гарснаас хойш Хятад, Америкийн харилцаанд "хашлага" нэмж оруулах тухай удаа дараа мэдэгдэж байсан ч "хашлага" гэж юу болохыг Америкийн тал ерөөс тодорхой хэлээгүй бөгөөд нэг талдаа тодорхойлох эрх ч байхгүй юм. 9-нд Бали аралд болсон Хятад Америкийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Хятад Америкийн харилцааны "хашлага" урт хугацаанд оршиж байхаар зогсохгүй, Америкийн тал энэхүү хашлагын тухай бодитой хариуцлага хүлээх ёстой гэдгийг дэлхий нийтэд тодорхой харуулжээ.

Балид болсон "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа болсон Хятад, Америкийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт бол сүүлийн нэг сарын хугацаанд Хятад, Америкийн дээд давхаргын 5 дахь уулзалт бөгөөд өнгөрсөн 11-р сард Хятад Америкийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх бас нэгэн чухал дипломат арга хэмжээ юм. Мэдээллийн дагуу, Хятад, Америкийн гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалт нь таван цаг үргэлжилж, Хятад Америкийн харилцаа, хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар иж бүрэн, гүн гүнзгий, илэн далангүй яриа өрнүүлсэн байна. Үүний дотор Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдэгдэл нь хоёр орны хувьд хамгийн найдвартай "хамгаалалт" гэдгийг Хятадын тал тодорхой дурдсан нь гаднынхны анхаарлыг татаж байна.


Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Америкийн харилцаа ховорхон хүнд сорилттой тулгарсны гол шалтгаан нь Хятад, Америкийн гурван албан мэдэгдэлд заасан зарчим, үзэл санааг үр дүнтэй дагаж мөрдөөгүйтэй холбоотой юм.

Саяхан Блинкен Хятадын бодлогын талаар "Хятадын эргэн тойрон дахь стратегийн орчныг бүрдүүлэхийг хүсч байна" гэсэн мэдэгдлээс авахуулаад НАТО-г стратегийн тэмтрүүлээ Ази, Номхон далайн бүс нутагт өргөжүүлэхийг шаардаж, Тайвань, Шиньжяны зэрэг асуудлаар байнга дуулиан дэгдээж буй нь Хятадад үзүүлэх шахалтаа эрчимжүүлж байгаа явдал юм. Үүний цаана АНУ Хятад, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох анхны зорилгоос холдож буй гүн давхаргын хүчин зүйлээс гадна Америкийн улс төрчид сонгуульд санал чуглуулахын тулд Хятадад хатуу хандаж байгаа явдал юм.

Өнөөгийн нөхцөл байдалд АНУ "хашлага"-аа бэхжүүлнэ гэж мэдэгдэж буйтай холбогдуулан Хятадын өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэх нь харин чухал байх ёстой. Үүний зэрэгцээ, Хятадын тал мөн дөрвөн жагсаалтыг Америкийн талд дурдсан бөгөөд эдгээр нь: АНУ-аас Хятадын талаар баримталж буй буруу бодлого, үг, үйлдлээ өөрчлөх, Хятадын анхаарал хадуулж буй гол зүйлийн жагсаалт, Хятадтай холбоотой хуулийн төслүүд түүнчлэн Хятад, Америкийн найман салбарын хамтын ажиллагааны жагсаалт болно. Жилийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерман Тяньжин хотод айлчлах үеэр Хятадын талаас санал болгож байсан хоёр жагсаалттай харьцуулахад энэ удаад илүү олон, илүү нарийвчилсан жагсаалт болжээ. Энэ жагсаалтад АНУ-ын талаас өөрчлөхийг шаардсан агуулга байхаар зогсохгүй хамтын ажиллагааны салбар багтаж, Хятад Америкийн харилцааг зөв чиглэлд хөгжүүлэхэд бодитой арга замыг бий болгожээ.