Хаа очсон ч Хятадыг амнаасаа салгахгүй нь...
2022-07-11 22:33:56
Share
Share this with Close
youtube WeChat
Америкийн ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Израил, Палестины баруун эрэг болон Саудын Арабд айлчлах бөгөөд энэ нь албан тушаалаа авснаас хойш Ойрх Дорнодод хийх түүний анхны айлчлал болно. Орон нутгийн цагаар 9-нд тэрээр "Вашингтон Пост" сонинд нийтлэл бичиж, энэ айлчлал нь Америкийн аюулгүй байдалд "чухал ач холбогдолтой", "Хятадтай хийсэн өрсөлдөөнд ялалт байгуулна” гэдгийг онцолжээ.

Хэдийгээр Жо Байден өгүүлэлдээ их олон “том үг”-ээр ойрх дорнодод хийх энэхүү айлчлалынхаа зорилгыг “гоёхыг” зэхсэн ч “Орос-Украины мөргөлдөөн олон улсын газрын тосны зах зээлийг донсолгоогүй бол Америкийн ерөнхийлөгч хэрхэвч ойрх дорнодод айлчлах сонголт хийхгүй” гэх үнэнийг нуун дарагдуулж чадахгүй юм.

Өдгөө нефтийн үнэ огцом өсөж, сүүлийн 40 гаруй жилд байж үзээгүй инфляц, Америкчуудын улс орныхоо эдийн засгийн уналтын тухай сэтгэл зовнил зэрэг нь дундын хугацааны сонгуульд тулгараад байгаа Жо Байдены засгийн газрын “толгойны өвчин” болов. Америкийн “Civiqs” иргэний санал асуулгын байгууллагын тоо баримтын дагуу, долоодугаар сарын 9-ний өдрийн байдлаар Жо Байдены рейтинг 30%-с бага болж, түүхэн хамгийн доод цэгтээ хүрэв. Энэхүү нөхцөл байдлыг эргүүлж авахын зангилгаа нь Саудын Арабд байгаа, учир нь тус орон бол олон улсын нефтийн захыг тогтворжуулах илүүдэл үйлдвэрлэлийн хүчин бүхий цорын ганц орон болохыг "Foreign Affairs" буюу “Дипломат үйл хэрэг” сэтгэл тэмдэглэжээ.

Жо Байдены айлчлал Саудын Арабын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, харилцаагаа сайжруулахад чиглэнэ, гэвч яахлаараа бас л Хятад улсыг амнаасаа салгахгүй байна? Үүний цаана эчнээ олон далд санаа нуугдаж бий.

Америкийн улс төрийн тавцанд өдгөө нэг сонин гажуудал ажиглагдаж байна, тухайлбал Хятадын эсрэг байх нь “улс төрийн хамгийн зөв чиглэл” болж. Аливаа зүйлийг хийж зохицуулахад Хятадын эсрэг байж л байвал зөв, зүй зохистой гэсэн тодотголтой болно. 2018 онд Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги хөнөөгдсөний дараа Жо Байден Саудын Арабын хааны угсаа залгамжлах хунтайжийг хатуу шүүмжилж, “Саудын Арабыг олонд жигшигдсэн орон” болгоно хэмээн хэлж байсан юм. Харин өдгөө бодит амьдралын дарамтаасаа болж, Жо Байдены засгийн газрын байр сууринд 180 градусын эргэлт гарч байгаа нь дотооддоо маш их маргаан дагуулж байна. “Хятад улстай өрсөлдөх” гэгчээр асуудал сэдэж байгаа нь даруй тэрээр олны анхаарлыг шилжүүлж, Саудын Арабд хийх айлчлалдаа шалтаг хайж буй явдал юм. Яг л “World Press Syndicate” сайтын мэдээлсэн шиг, Жо Байден хэрэв Саудын Арабд хийх айлчлалаа Хятад улсын эсрэг “шинэ хүйтэн дайн”-ы стратегийн ялалтын нэг хэсэг хэмээн үзвэл дотооддоо олон хүмүүст ойлгогдож дэмжлэг авч болох юм.

Энэ нь мөн ч Жо Байдены энэ удаагийн айлчлалын нэг чухал зорилго мөн. Тэрээр өгүүлэлдээ “Оростой сөргөлдөж, Хятадтай өрсөлдөх явцад ялалт байгуулахын төлөө бид эрхбиш үр дүнд нөлөөлөхүйц улс орнуудтай шууд харьцах ёстой” гэж бичсэн нь Америк ойрх дорнодыг Хятад, Оросын эсрэг стратегийн чанартай өрсөлдөөн явуулах “индэр” болгохыг зорьж буйг харуулж байна.

Жо Байден Америкийг удирдсан нэг жил гаруйн хугацаанд тус орон олон улсын стратегийн гол талаа Ази-Номхон далайн үс нутаг руу шилжиж, ойрх дорнодыг “хаяандаа орхисон” юм. Ираны цөмийн хэлэлцээ ямар ч үр дүнгүй болж, Афганистанаас цэргээ сандарч татсан нь аюулгүйн маш том эрсдэл дагуулж, Израил, Саудын Араб зэрэг уламжлалт холбоотнуудынх нь дургүйцэл нэмэгдсээр байгаа зэрэг нь Америкийн стратеги дэх ойрх дорнодын байр суурь нэгэнт буурсныг харуулж байна.

Үүний хажуугаар ойрх дорнодын бүс нутаг нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын чухал өртөө болохын хувьд Хятад улс хоорондын хамтын ажиллагаа нь тасралтгүй өргөжсөөр байна. Саудын Арабаар жишээлэхэд, 2000-2021 онуудад тус орон болон Америк хоорондын худалдааны хэмжээ 20.5 тэрбум ам доллараас 24.8 тэрбум ам доллар болон ялимгүй нэмэгдсэн бол Хятад улстай хийгдсэн худалдааны хэмжээ нь 3 тэрбум ам доллараас 67 тэрбум ам доллар болгон нэмэгдсэн байна. “Бүс ба зам” санаачилга нь Саудын Арабын “Хэтийн төлөв-2030”-тай яв цав уялдаж, тус орны хөгжилд шинэ боломж хангасан байна. Энэ нь “тэг нийлбэрт тоглоом” тоглож заншсан “хүйтэн дайны сэтгэхгүй”-тэй Америкийн улс төрчдийн хувьд ялт ч үгүй “нүд улайх” асуудал байж, Жо Байден нарын Америкийн улс төрчид хаа очсон ч Хятад улсыг амнаасаа салгахгүй байгаагийн гол шалтгаан юм.