Олон улсын хүнсний аюулгүйн хамтын ажиллагааны тухай Хятадын талын санал санаачлалыг танилцуулжээ
2022-07-11 16:54:10
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Бали аралд Их Хорийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохдоо олон талт үзлийг үнэнхүү баримтлахыг санаачлан, олон улсын хүнсний аюулгүйн хамтын ажиллагааны тухай Хятадын талын санал санаачлалыг танилцуулсан юм.  

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 7-р сарын 11-нд хэлэхдээ, дэлхийн энх тайван, хөгжилд томоохон сорилтууд тулгараад байгаа үед бид эв санаатай нэгдлийг эрхэмлэн, олон талт үзлийг дээдэлж, “харилцан хүндэтгэж, голч шударгаар зөвшилцсөн түнш, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртсэн түнш, нээлттэй, багтаамжтай, дэд бүтцээр харилцан холбогдсон түнш”-ийн харилцааг баримтлахыг уриалсан юм. Энэ дэлхийд нэг л систем бий, тэр нь даруй НҮБ-аар төв хийсэн олон улсын систем, нэг л дэглэм бий, тэр нь даруй олон улсын хуульд суурилсан олон улсын дэглэм юм. Хэрэв аль нэгэн орон бусдыг өөрийн аюулгүйн баталгааны золиос болгож, цэрэг дайны бүлэглэлийн эрч хүчээ нэмэгдүүлбэл зөвхөн олон улсын хамтын нийгэмлэгийн хагаралтыг нэмэгдүүлж, өөрийгөө улам аюултай байдалд оруулах болно гэжээ.