Намын даргад олон хүн нэр дэвших юм байна
2022-07-11 14:41:48
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрх баригч Консерватив намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэний дараа орон нутгийн цагаар 10-ны өдрийн байдлаар Консерватив намын нэр нөлөө бүхий 10 албан тушаалтан тус намын даргад нэр дэвшихээ мэдэгдээд байна. Тухайлбал Гадаад хэргийн сайд Лиз Трасс, Сангийн сайд асан Риши Сунак зэрэг болно. Тэгвэл тэдний олонх нь иргэдээс Консерватив намд хүлээлгэх итгэлийг дахин сэргээх, татварыг хөнгөлөх зэргийг сонгуулийн компанит ажлынхаа тэргүүлэх чиглэл болгож байна.

Их Британийн мэдээллийн хэрэгслийн төсөөлж буйгаар, Консерватив намын даргын сонгууль хэдэн долоон хоног, тэрчлэн хэдэн сараар үргэлжилж мэднэ.

Д.Хүчитбаатар