Шри-Ланкагийн нөхцөл байдлын өөрчлөлтөд анхаарал хандуулж байна
2022-07-11 19:28:50
Share
Share this with Close
youtube WeChat

Шри-Ланкад өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн үйл ажиллагаа гарсны дараа Шри-Ланкагийн ерөнхийлөгч нь тушаалаасаа огцрохоо зарласан байна. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 11-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Шри-Ланкагийн нөхцөл байдлын сүүлийн үеийн өөрчлөлтөд Хятадын тал маш их анхаарал хандуулж байна гэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: Найрсаг хөрш, хамтын ажиллагааны түншийн хувьд Хятадын тал Шри-Ланкагийн олон салбарынханд, улс орныхоо болон ард түмнийхээ язгуур ашиг сонирхлоор гараа болгон, эв нэгтэй хамтран ажиллаж бэрхшээлийг хамтаар даван туулж, нийгмийн тогтвортой байдалд эрхтэн хүрч, эдийн засгаа сэргээн ард олныхоо аж амьдралыг сайжруулахыг нь чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.