IMF болон WBG 2022 оны ээлжит хурлын хугацааг зарлав
2022-07-13 10:59:15
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 12-нд Олон улсын валютын сан (IMF) болон Дэлхийн банкны групп  (WBG)-ын 2022 оны ээлжит хурал 10-р сарын 10-наас 10-р сарын 16-ны өдрүүдэд Америкийн Вашингтон дахь Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны группийн төв байранд болно гэж Дэлхийн банк мэдэгдэв.

Жилийн ээлжит хурлын үндсэн агуулгад нэгдсэн хуралдаан, Хөгжлийн хороо, Олон улсын валют болон Банк санхүүгийн хорооны хуралдаан зэрэг багтдаг. 

Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны групп дэлхийн эрүүл мэндийн байдлыг үргэлжлүүлэн хянах бөгөөд шаардлагатай бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх төвийн холбогдох удирдамжид үндэслэн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах тухай эх сурвалжууд мэдэгдэв.