Хятадын олон улсын Хэрэглээний 2 дахь яармагт 40 мянга гаруй хүн оролцох төлөвтэй байна
2022-07-13 15:38:12
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 2 дахь үзэсгэлэн яармаг 7-р сарын 26-30-ны өдөр Хайнань мужийн Хайкөү хотод болно. Хятадын Худалдааны яамны холбогдох хүн сүүлийн өдөр хэлэхдээ, энэ удаагийн Хэрэглээний үзэсгэлэн яармагт оролцох аж ахуйн нэгж болон брэндүүдийн тоо өмнөх яармагаас давж, 40 мянга гаруй худалдан авагчид оролцох төлөвтэй байна. Мөн олон улсын төвшин  илүү өндөр болно гэжээ.

"Хайнань бол хөгжлийн асар их нөөц хүчинтэй чөлөөт худалдааны боомт юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь Хятад улсын шинэ брэндүүдийг хүлээн зөвшөөрч, бусад улс оронтой ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтоох шийдвэр зоригтой байгааг харууллаа" гэж Францын арьс арчилгааны брэндийг үүсгэн байгуулагч Матильд Томас хэллээ. 

Сүүлийн өдрүүдэд хэрэглээний бараа бүтээгдэхүүний 2 дахь үзэсгэлэн яармагийн бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна. Матильд Томас энэ оны Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагт ямар хүлээлттэй байгаагаа сэтгүүлчдэд ярилаа. Үзэсгэлэнгийн үеэр гадаад дотоодын нэр хүндтэй брэндүүдийн шинэ бүтээгдэхүүнийг анх удаагаа үзүүлэх болно гэж Хайнань мужийн Худалдааны газрын дарга Хань Шэнжянь хэлсэн байна. 

"Гадаадын болон дотоод дахь брэндүүдийн шилдэг бүтээгдэхүүн анх удаагаа уг яармагийн үеэр үзэгчидтэй золгох юм. Үүний зэрэгцээ бид зарим орны хамгийн алдартай брэндүүдийг яармагт урьж оролцуулан Хайнань мужийг дэлхийн хамгийн моод брэнд нийтэлдэг тэргүүлэгч газар болгохыг зорьж байна.”

Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин 7-ны өдөр хэлэхдээ, энэ удаагийн Хэрэглээний бараа бүтээгдэхүүний яармагийг олон улсын илүү өндөр түвшинтэй байхыг хичээсэн юм. Үзэсгэлэнд оролцох хилийн чанадын аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь эхний яармагт 75% байсан бол 80% болтол нэмэгджээ. Үүнд Япон, Франц, Америк зэрэг орнууд бүгд 3000 орчим метр квадрат үзэсгэлэнгийн талбайтай байж, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны (RCEP) гишүүн орнуудын оролцооны хэмжээ эхний яармагтай харьцуулахад бараг 20%-иар нэмэгджээ.

Үүний зэрэгцээ үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаа илүү олон болсон. Албан ёсны арга хэмжээнүүдээс гадна, нэр хүнд бүхий судалгааны зөвлөхүүд, зуучлагч байгууллага, салбарын байгууллагууд "Шинэ загвар, шинэ төлөв байдал, шинэ хэрэглээ", "Улс орон бүс нутгийн хамтын ажиллагааны халуун цэгүүд", "Хайнанийн чөлөөт худалдааны боомт дахь хэрэглээний салбарын шинэ боломжууд" зэрэг халуун цэгийн асуудлаар олон арга хэмжээг зохион байгуулах юм байна. Энэ удаагийн хэрэглээний яармагийг зохион байгуулах нь Хайнанийн чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтад тус дөхөм үзүүлэх төдийгүй дотоодын хэрэглээний зах зээлийн сэргэлтийг түргэтгэх болно гэж Шү Жюетин хэллээ.

"Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагийг зохион байгуулахаар дамжин, гадаад дотоодын чанар сайтай өргөн хэрэглээний барааны нөөцийг нэгтгэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэхэд худалдааны индэр хангах, мөн нийлүүлэлтийн бүтцийг оновчтой болгох, хангамжийн чанарыг сайжруулах, ногоон, эрүүл, чанартай, моод хэрэглээ, шинэ хэрэглээний чиг хандлагыг бүрдүүлэхэд тустай байх болно. Түүнчлэн Хайнанийн олон улсын аялал жуулчлалын хэрэглээний төв, Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг ахиулахад тус дөхөм үзүүлнэ. Хэрэглээний яармаг зэрэг сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулахаар дамжин, дотоодын хэрэглээний эдийн засгийн сэргэлтийг түргэсгэж, тогтвортой өсөлтийг дэмжин, хэрэглээний эдийн засгийн эргэлтэд үзүүлэх дайчлах үүргийг илүү сайн гүйцэтгэж чадна."