Украины дахь гадаадын хөлсний цэргийн тухай мэдээлэл өгчээ
2022-07-13 10:47:17
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 12-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украины дахь  гадаадын хөлсний цэргийн тухай мэдээлэл өгчээ. Украинд цэргийн ажиллагаанд оролцож байгаа гадаадын хөлсний цэргүүдийг мөрдөн бүртгэсний эцэст бодит хүний тоо нь Украины зарласан 20 мянган хүнээс бага байгаа бөгөөд энэ тоо нь үргэлжлэн буурч байна гэдгийг Оросын талаас тайланд тэмдэглэжээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн дотор Украины хөлсөлсөн гадаад цэргийн тоо 3221-ээс 2741 болон буурчээ. 

ОХУ-ын Батлан хамгаалах яам онцлохдоо, гадаадын хөлсний цэрэг Украины хилд орж эхэлсэн цагаас эхлэн ОХУ-ын зэвсэгт хүчин тэдний нэр усыг бүртгэж эхэлсэн юм. Эдгээр гадаадын иргэн зөв бурууг тунгааж, эсэн мэнд гэр орондоо буцахыг Оросын талаас зөвлөжээ.