Европын Холбоо эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулжээ
2022-07-14 19:48:45
Share
Share this with Close
youtube WeChat

Европын Холбооны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг дахин бууруулснаа Европын Комисс орон нутгийн цагаар 14-нд мэдэгдсэн бөгөөд инфляцийн түвшин цаашид шинэ дээд рекорт тогтоож болзошгүй гэсэн байна.

Европын Комисс мөн өдөр 2022 оны зуны улирлын эдийн засгийн төлөв байдлын тайлан нийтэлжээ. Тус тайланд, Орос Украины мөргөлдөөний сөрөг нөлөөнөөс шалтгаалан 2022 онд Европын Холбооны эдийн засаг 2.7%-ийн өсөлттэй байх магадлалтай бөгөөд энэ нь 5-р сард нийтэлсэн хаврын улирлын тайлан дахь таамаглалтай тэнцэв гэжээ. Европын Холбооны эдийн засгийг 2023 он гэхэд 1.3%-иар өсөх төлөвтэй байна гэсэн төсөөлөл нь өмнөх таамаглалаас 2.3%-иар доогуур байна.

2022 оны Европын Холбооны инфляцийн түвшин түүхийн хамгийн өндөр түвшин буюу 8.3%-д хүрч, 2023 он гэхэд буураад 4.6% болно гэж уг тайланд таамаглажээ.

2022 он, 2023 он гэхэд евро бүсийн эдийн засаг тус тус 2.6%, 1.4%-иар нэмэгдэж, харин энэ хоёр жилд евро бүсийн инфляцийн түвшин тус тус 7.6%, 4% хувьтай байх магадлалтай гэж тайланд бас тэмдэглэжээ.



\Уртнасан.\