"Юаньван-5" дахин мордлоо
2022-07-15 14:52:59
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 13-нд, Хятад улсын бие даан судлан бүтээсэн 3-р үеийн сансар судлалын хэмжилтийн "Юаньван-5" хөлөг онгоц шинэ үүргийн дагуу Хятадын хиймэл дагуулын тэнгисийн хяналтын албаны эх боомтоос хөдөллөө.  

Юаньван 5 бол Хятадын тэнгисийн хяналтын сүлжээний гол хүч бөгөөд 570 мянга гаруй миль усан замыг аюулгүй туулж, Шэньжөү, Чань Э, Бэйдоу, Тяньвэнь зэрэг 80 гаруй удаагийн тэнгисийн хяналтын үүргийг 100% амжилттай гүйцэтгэжээ.

Юаньван 5 нь иж бүрэн чадавхтэй бөгөөд ерөнхийдөө хөлөг онгоц үйлдвэрлэх , далайн цаг уур, электроник, машин техник, оптик зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийн цуглуулга юм. "Юаньван-5" хөлөг дээр суурилуулсан том хэмжээний хэмжилт, хяналтын төхөөрөмж нь пуужин, хиймэл дагуул, сансрын хөлөг зэрэг төрөл бүрийн сансрын аппаратын далай тэнгисийн ажиглалт, хэмжилт, хяналтын ажлыг гүйцэтгэж, төв танцтай бодит цагийн харилцаа холбоо, мэдээлэл солилцох боломжтой.