Оны эхний хагаст ДНБ 56 их наяд 264 тэрбум 200 сая юаньд хүрчээ
2022-07-15 14:45:58
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 15-ны үдээс өмнө, Хятадын Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч, Улс ардын эдийн засгийн ерөнхий статистикийн газрын дарга Фү Линхүй 2022 оны эхний хагасын Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулжээ.
Урьдчилсан тооцоогоор, оны эхний хагаст Хятад улсын ДНБ 56 тэрбум 264 тэрбум 200 сая юаньд хүрч, тогтмол үнээр тооцвол өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5%-р өссөн байна. Ажил төрлийн салбаруудын хувьд хөдөө аж ахуйн нэмүү өртөг 2913 тэрбум 700 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.0%-р нэмэгдэн, аж үйлдвэрийн нэмүү өртөг 22 их наяд 863 тэрбум 600 сая юань болж, мөн үеийнхээс 3.2%-р нэмэгдсэн бол үйлчилгээний салбарын нэмүү өртөг 30 их наяд 486 тэрбум 800 сая юань болж, мөн үеийнхээс 1.8%-р нэмэгджээ. Үүнд 2-р улиралд ДНБ 29 их наяд 246 тэрбум 400 сая юаньд хүрч, мөн үеийнхээс 0.4%-р нэмэгдсэн байна.