Европын Холбоо Оросын алтны экспортод хориг тавина гэв
2022-07-15 19:39:20
Share
Share this with Close
youtube WeChat

Европын Холбоо дараачийн алхамд тавих хоригоо ОХУ-ын алтны экспортод чиглүүлэх бөгөөд Европын Холбооны эхний үеийн хоригийн хөтөлбөрийг тойрч гарагсдын “экспортын зам сувгийг нь хаана” гэж Европын Холбооны нэгэн комиссар 15-нд хэлжээ.

Европын комиссын дэд дарга Марош Шефчович хэлэхдээ: “Шижир алтанд хориг тавьж болох арга зам”-ыг Европын Холбоо судлах болно, “гишүүн орнуудын түвшинд тохиролцоонд хүрэх юм бол бид нийтлэнэ” гэжээ.

Өнөөдрийг хүртэлх байдлаар Европын Холбоо нь Оросоос газрын тос импортлохыг хориглосон зэрэг ОХУ-д чиглэсэн зургаан ээлжийн хоригийн хөтөлбөрийг баталсан байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүнд хариу болгож, үнэт металлын зах зээл бол олон улсын шинж чанартай, олон талт юм, энэ нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүний адилаар хэрэв нэгэн зах зээл хууль бус шийдвэрийн улмаас сонирхол татахуйц байдлаа алдвал бараа бүтээгдэхүүнд эрэлт хэрэгцээ ихтэй, түүнчлэн илүү тохиромжтой, хууль ёсны эдийн засгийн тогтолцоотой газарт шилжих болно гэжээ.




\Уртнасан.\