CPI 1.7%-р өсжээ
2022-07-15 14:43:40
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 15-нд, Хятадын Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй танилцуулахдаа, 2022 оны эхний хагаст Хятад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс буюу CPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7%-р өссөн гэжээ.

Тухайлбал: Ноднингийн мөн үетэй харьцуулбал хүнс, тамхи, архины үнэ 0.4%-р, хувцасны үнэ 0.5%-р, орон сууцны үнэ 1.2%-р, өдөр тутмын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.0%-р тус бүр өсжээ. Түүнчлэн тээвэр, харилцаа холбооны үнэ 6.3%-р, боловсрол, соёл, зугаа цэнгүүний үйлчилгээний үнэ 2.3%-р, эрүүл мэндийн үйлчилгээний үнэ 0.7%-р, бусад хэрэглээ, үйлчилгээний үнэ 1.2%-р тус тус өссөн байна.

Оны эхний хагаст PPI буюу аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс ноднингийн мөн үеийнхээс 7.7%-р өсжээ.