Хүндрэлийг сөрж тогтвортой хөгжиж буй эдийн засаг
2022-07-15 19:44:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын эдийн засаг маш их уян хатан чанартай хэмээн гаднынхан хэлдэг. Тэгвэл 7-р сарын 15-нд нийтэлсэн 2022 оны эхний хагасын Хятад улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд нь энэхүү хэллэгийг дахин гэрчиллээ. 

Хятадын албаны тоо баримтын дагуу, 2022 оны эхний хагаст ДНБ 56 их наяд 264 тэрбум 200 сая юаньд хүрснийг тогтмол үнээр тооцвол өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5%-р өссөн байна. Ээдрээ будлиантай олон улсын болон дотоодын нөхцөл байдалд Хятад улсын эдийн засаг тогтвортой сэргэж, 2-р улиралд эерэг өсөлтийг биелүүлж байгаа нь амаргүй ололт амжилт юм. 

2022 оны 2-р улиралд олон улсын нөхцөл байдал, дотоодын цар тахлын нөлөө зэргийн улмаас Хятад улсын эдийн засгийн уналтын дарамт илт нэмэгдсэн юм. 4-р сард эдийн засгийн гол үзүүлэлтүүд бүгд унасан бол цар тахлыг үр дүнтэй дарж, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлээ эмх цэгцтэй сэргээж, засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, ахиулах цогц арга бодлогыг хэрэгжүүлснээр 5-р сард эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн уналт багасаж, 6-р сар гэхэд тогтвортой сэргэсэн юм. Түүнчлэн 2-р улиралд 0.4%-ийн өсөлтийг биелүүлэв. Америкийн Хэрэглэгчдийн мэдээ ба бизнесийн суваг (CNBC)-ийн веб сайт “6-р сард Хятад улсын нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1%-р нэмэгдсэн” хэмээн тэмдэглэжээ. 

Анхаарууштай нь 2022 оны эхний хагаст Хятад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс буюу CPI мөн үеийнхээс 1.7%-р өсөж, өсөлтийн хэмжээ нь Европ, Америкийн орнуудын 8%-иас хамаагүй доор гарсан байна. Энэ нь Хятад улсын эдийн засгийн тогтвортой эрхлэлт болон иргэдийн амьжиргаанд ашигтай юм. 

Ирээдүйд цар тахлын эсрэг тэмцэл улам сайн амжилт тогтоож, бодлогын үр нөлөө нэмэгдэхийн дээр Хятад улсын эдийн засгийн цар хэмжээ их, хөгжлийн уян хатан чанар сайн, өөрчлөлтийн ашигт хүчин зүйл олон зэрэг нь улам сайн үүрэг гүйцэтгэх болно. Яг л JPMorgan Chase банкны Шанхайн салбар банкны захирлын хэлсэнчлэн, Хятад улсын зах зээлийн хөрөнгө оруулалтын нааштай хэтийн төлөв нь үндэстэн дамнасан компаниудын сонирхлыг үргэлжлэн татах болно. Түүнчлэн оны эхний хагасын эдийн засгийн нааштай амжилт нь засаг захиргаа, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, тэрчлэн нийт иргэд түмний итгэлийг нэмэгдүүлэх юм.