Хол ойрдоо алдартай "Үзмийн хөндий"-н усан үзэм
2022-07-16 14:53:10
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 14-нд ШУӨЗО-нд ажиллаж буй Хятад улсын дарга Ши Жиньпин Турпан хотод хүрэлцэн очиж, тухайн нутгийн үзмийн үйлдвэрлэл болон соёл, аялал жуулчлалыг хөгжүүлж буй байдалтай танилцав.

Турпан хот нь Хятад улсын үндэсний зэрэглэлийн соёл түүхт хот юм. Турпан хотод "Үзмийн хөндий" хэмээх газар байдаг. Энд өдөр шөнийн дулааны хэмжээ маш зөрүүтэй, нарны тусалт урт, цаст уулсын усаар ундаалж байдаг болохоор усан үзэм тарихад хөрс нь маш тохиромжтой байдаг. 

Өнөөдөр Пурпаны усан үзэмийн үйлдвэрлэл эрчтэй хөгжиж байна. Тухайн орон нутгийн иргэд зам тээвэр, үзмийн соёл, үндэстний соёл гэх давуу талаа ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэн, усан үзэмтэй холбоотой үзэсгэлэнгийн танхим, зан үйлийн танхим, химсний худалдааны зах, амралтын газар зэргийг байгуулж, үзмийн үйлдвэрлэлээр тухайн нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэн, соёл болон жуулчлалын уялдуулан үлгэр жишээ үзүүлж байна.