Ложистикийн тээвэр түргэн шуурхай нэвтрэхийг баталгаажуулав
2022-07-16 14:12:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн Зөвлөлийн ложистикийн баталгааны ажлын албаны хяналт, хэмжилтийн хураангуй мэдээллээс үзэхэд, долдугаар сарын 15-нд улсын хэмжээнд төмөр замын ачаа тээвэр өндөр түвшинд хэвээр үргэлжилж, 10.428 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх сараас 0.71%-иар буурсан байна. Бүх Хятадын хурдны замаар зорчиж буй ачааны машины тоо7.3453 сая болж, өмнөх сарынхаас өөрчлөгдөөгүй байна. Хяналтад хамрагдсан боомтын ачаа тээвэр 32,996 сая тонн болж, өмнөх сараас 5,2%-иар буурч, чингэлэгт тээвэрлэлтийн хэмжээ 747,000 TEU болж, өмнөх сараас 3,1%-иар буурчээ. Иргэний агаарын ачаа тээврийн 740 нислэгийн баталгаа гаргасан нь өмнөх сараас 1.5%-иар буурсан байна. Буухиа шуудангийн цуглуулгын хэмжээ 321 сая ширхэг болж, өмнөх сараас 2.2%-иар өссөн байна. Буухиа шуудангийн хүргэлтийн хэмжээ 314 сая ширхэг болсон нь сарын өмнөхөөс 6.1%-иар өссөн байна.