Ираны эсрэг Байдены мэдэгдэл болон буруутгалыг няцаав
2022-07-17 10:22:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 17-нд Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Канани мэдэгдэл хийж, АНУ-ын ерөнхийлөгч Байден Дундад Дорнодод саяхан хийсэн айлчлалынхаа үеэр Ираны эсрэг хэд хэдэн мэдэгдэл болон буруутгал хийснийг няцаав. Мэдэгдэлд тэмдэглэхдээ: Байдены эдгээр худал мэдэгдэл нь ямар ч үндэслэлгүй юм, энэ нь тус бүс нутагт хурцадмал байдлыг өдөөж, хурцадмал байдлыг бий болгох гэсэн АНУ-ын бодлоготой нийцэж байна гэжээ.

Мэдэгдэлд зэмлэн буруушаахдаа: АНУ тус бүс нутгийн улс орнуудын дотоод хэрэгт тасралтгүй хөндлөнгөөс оролцож, цэргийн эзлэн түрэмгийллийг удаа дараа эхлүүлж, их хэмжээний зэвсгийн худалдаа хийж байна, АНУ тус бүс нутагт хурцадмал байдал болон хямрал үүсгэхийг оролдож байна гэжээ. 

Мэдэгдэлд бас буруушаахдаа: Израиль сүүлийн хэдэн арван жилд Палестины ард түмний эрхийг зөрчиж байгаа, харин АНУ Израилийн дэглэмийг үргэлж "сохор балайгаар хязгааргүй" дэмжиж ирсэн юм гэжээ.