АНУ-ын Ерөнхийлөгч Байден АНЭУ-ын Ерөнхийлөгч Мохаммедтэй уулзав
2022-07-17 12:15:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Байден Саудын Арабын баруун нутгийн Жидда хотод Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Мохаммед Бин Заид Аль Нахайянтай уулзав. 

Эмират улсын үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, хоёр орны удирдагчид хоёр талт стратегийн харилцаа болон “хоёр орны хамтын ашиг сонирхол болон ирээдүйн алсын хараагаа хэрэгжүүлэх” чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар судлан ярилцав. 

Энэ тухай Америкийн хэвлэлүүд мэдээлснээр, Байден Мохаммедийг АНЭУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, энэ оны сүүлээр АНУ-д айлчлахыг урьсан байна. Мохаммед Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш Байдентай хийсэн анхны уулзалт нь энэ юм.