Турк аль ч улсын дүрвэгсдийн хуаран болохгүй гэв
2022-07-17 10:25:17
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 16-нд Туркийн ГХЯ-ны төлөөлөгч Биргич мэдэгдэхдээ: Турк улс аль ч улсын дүрвэгсдийн хуаран биш бөгөөд ямар ч тохиолдолд гуравдагч орны өмнөөс олон улсын үүрэг хариуцлага хүлээхгүй юм гэжээ. 

Өмнө нь Их Британийн хэвлэлүүд энэ тухай мэдээлэхдээ: Их Британийн Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэг болох Гадаад хэргийн сайд Трасс Турктэй "Руандагийн төлөвлөгөө” шиг хэлэлцээр хийхийг шаардаж магадгүй байна гэжээ. Үүний хариуд Туркийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Биргич 16-ны өдөр албан бичгээр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ: "хатагтай Трассын тухай эдгээр үг үндэслэлгүй гэдэгт найдаж байна" гэжээ. 

Энэ оны дөрөвдүгээр сард Их Британи болон Руанда улс 120 сая фунт стерлингийн гэрээ байгуулж, Их Британид нэвтрэн орогнол хүссэн гадаадын иргэдийг дахин Руанда руу нүүлгэн шилжүүлэхээр оролдсон юм.