Хятад улс хөгжлөө хуваалцахад бэлэн байна
2022-07-18 22:06:14
Share
Share this with Close
youtube WeChat

2002 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага "Дэлхийн  чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв" санаачилгыг гаргасан юм. Энэ онд тус санаачилгыг гаргасны 20 жилийн ой тохиож байна. 7-р сарын 17-19-ний өдрүүдэд Дэлхийн чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өвийн хурал Хятадын Жэжян мужийн Чинтянь сяньд болж өнгөрлөө. Тэгвэл Дэлхийн чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв гэж юу вэ? Дэлхийн чухал ач холбогдолтой хөдөө аж аж ахуйн соёлыг хамгаалах нь яамар ач холбогдолтой вэ? 

Дэлхий дахинд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв гэдэг нь түүхэн болон хүмүүнлэгийн чухал үнэ цэнтэй, орчин үеийн экологийн мөчлөгт хөдөө аж ахуйн чухал лавлагаа бүхий уламжлалт хөдөө аж ахуйн систем юм. Дэлхийн хөдөө аж ахуйн соёлын өвийг үр ашигтай хамгаалснаар уламжлалт газар тариалангийн үнэ цэнийг илүү сайн судалж, хөдөө аж ахуйн олон чиг үүргийг өргөтгөж, өвийн дурсгалт газруудын экологийг хамгаалах, соёлыг уламжлах, эдийн засгийн хөгжүүлэхэд бодитой үүрэг гүйцэтгэн, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, орон нутгийн цэцэглэлтийг дэмжих болно. 

Өнгөрсөн 5-р сард НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага Хятадын Фүжянь мужийн Аньши нутгийн цайны соёлын систем, ӨМӨЗО-ны Улаанхад хотын Архорчины тал нутгийн нүүдлийн мал аж ахуйн систем, Хэбэй мужийн Ханьдань хотын Ши сяны шатан тарианы системийг Дэлхийн хэмжээний хөдөө аж ахуйн чухал соёлын өвөөр албан ёсоор бүртгэсэн нь Хятад улсын энэ төрлийн өв нь 18 болж нэмэгдэн, дэлхийд тэргүүлж байна. Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Сүй Пэнфэй хэлэхдээ, "Тус өвөөр бүртгүүлэхэд наад зах нь таван төрлийн шалгуурыг давах шаардлагатай. Нэгдүгээрт, хоолс хүнс, амьжиргааны баталгааг хангасан байх. Хятад улсын бүртгүүлсэн 18 нэр төрлийн өвийн дунд 4 нь тутарга будаатай шууд холбоотой, 18 нэр төрөл нь бүгд ямар нэгэн байдлаар амьжиргаатай холбоотой. Хоёрдугаарт, биологийн олон янз байдал болон экологийн олон талт шинж чанартай байх. Гуравдугаарт, хөдөө аж ахун өвөрмөц, мэдлэгийн систем болон дасан зохицох технологитой байх. Дөрөвдүгээрт, хөдөө аж ахуйн соёлын өвөрмөц систем, нийгмийн зохион байгуулалттай байх. Тавдугаарт, байгалийн өвөрмөц тогтоц болон газар усны нөөцийн менежментийн системтэй байх зэрэг болно" гэжээ.

Хятадын Жэжян мужийн Чинтянь цагаан будаа, загасны симбиоз систем нь дэлхийд хамгийн түрүүнд бүртгэгдсэн, Хятад улсын ахдагч хөдөө аж ахуйн соёлын өвийг хадгалж буй бүс юм. 7-р сарын 17-19-ний өдрүүдэд "Хөдөө аж ахуйн соёлын өвийг хамтдаа хамгаалан, хөдөө орон нутгийн сэргэлтийг бүх талаар дэмжих" уриан дор Дэлхий хөдөө аж ахуйн чухал соёлын өвийн хурал Жэжян мужийн Чинтянь сяньд зохиогдов. Тус хурал нь Дэлхийн хөгжлийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн нэг юм. Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Сүй Пэнфэй хэлэхдээ, "Энэ удаагийн хурлаар улс орнууд соёлын өвөө ашиглан хүнсний системийн тогтвортой байдлыг сайжруулах, хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн болон хөдөө орон нутгийн хөгжил цэцэглэлтийг дэмжсэн туршлагын тухай санал бодлоо солилцох болно. Бид энэхүү хурлын боломжийг ашиглан өвийг хадгалж буй дурсгалт газрууд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, илүү өргөн хүрээнд санал бодлоо солилцон, хамтарч ажиллахыг хүсэж байна" гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, тус хурал нь Дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өвтэй улс орнуудын сүүлийн 20 жилд зохион байгуулсан хамгийн том, дээд түвшний, хамгийн нөлөө бүхий хурал бөгөөд Иран, Итали, Перу, Тайланд, Тазани зэрэг 13 орны Хөдөө аж ахуйн сайд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тэргүүн, Яранц, Перу, Алжир зэрэг 19 орны БНХАУ-д суугаа дипломат ажилтнууд, ЮНЕСКО, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг олон улсын 7 байгууллагын төлөөлөгчид болон эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид оролцжээ. Тэд Дэлхийд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв болон хүнсний системийн уян хатан байдал, хөдөө орон нутгийн тогтвортой хөгжил, тариачдын амьжиргааг сайжруулах зэрэг сэдлийн хүрээнд хэлэлцсэн байна.

Гантөмөр