Бусад оронд төрийн эргэлт гаргах нь Америкийн гадаад бодлогын онцлог болжээ
2022-07-18 17:55:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин 18-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, бусад улс орны төр засгийг нураах нь Америкийн гадаад бодлогын онцлог болсон байна гэжээ.

Үүнээс өмнө АНУ-ын экс ерөнхийлөгчийн аюулгүй байдлын туслах Жон Роберт Болтон ярилцлага өгөхдөө бусад оронд төрийн эргэлт гаргахад тусалж байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Бусад оронд төрийн эргэлт гаргахыг сэдэх нь АНУ-д авч хэлбэл энгийн учир юм гэж зарим хэвлэл мэдээлж байжээ.

Ван Вэнбин сэтгүүлчийн асуултад холбогдох асуудлаар хариулахдаа, олон жилийн турш АНУ Латин Америкт донсолгоо бий болгож, "Арабын хавар" зэргийг сэдэж, Ойрх Дорнодын улс төрийг донсолгоотой болгож, Европ Азийн бүсэд "өнгөт хувьсгал" өдөөн дэвэргэсэн юм. АНУ-ын өндөр албан тушаалтан шууд гудамжинд гарч бусад орны сөрөг бүлгийг дэмжин улс төрийн сөргөлдөөн үүсгэж байсан. Роберт Болтоны яриа Америкийн улс төрчдийн "дүрэмд суурилсан олон улсын дэг журам" нь АНУ-ын бусад орны үйл хэрэгт хүндлэнгээс оролцож, төрийн эргэлт гаргахыг батлах дэг журам юм. Роберт Болтон нарын хүмүүс ийм дүрэм, дэг журмыг хүсэж, хамгаалж байдаг. Гэвч дэлхийн ард түмэнд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй юм гэжээ.