Хөдөө аж ахуйн соёлын өвийн тухай хурал Хятад улсад боллоо
2022-07-19 09:25:20
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 7-р сарын 18-нд Дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийн тухай хурал Жэжян мужийн Чинтянь сяньд нээгдлээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа нээлтийн ажиллагаанд оролцон БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хуралд өгсөн баярын захиаг тунхаглан уншиж үг хэлсэн байна.

Хү Чүньхуа хэлэхдээ, Ши Жиньпин дарга уг хуралд тусгайлан баярын захиа илгээж байгаа нь Хятад улс хөдөө аж ахуйн соёлын өвийг хамгаалан, хөдөө аж ахуйн соёлыг дээд хэмжээнд чухалчилж байгааг харуулж байна. Мөн Дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийн үйл хэрэгт Хятад улс хувь нэмэр оруулах итгэл зоригийг харуулж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол Дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийн ажил үйлст хамгийн эрт оролцсон орны нэг юм. Хятад улсын хэрэгжүүлж байгаа хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийг бүртгэн тодорхойлох ажил хөдөө аж ахуйн соёлын өвийг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргасан юм. Одоо болтол Хятад улсад дэлхийн хөдөө аж ахуйн соёлын өв 18 байж, дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийг хамгаалж хөгжүүлэх ажлын чухал оролцогч тал бөгөөд хувь нэмэр оруулагч болсон гэжээ.

Хү Чүньхуа хэлэхдээ, талуудтай хамт хөдөө аж ахуйн соёлын өвийг хамгаалан хөгжүүлж ашиглахад Хятадын тал бэлэн байна. Хөдөө аж ахуйн соёлын өвийг хамгаалж хөгжүүлэх нь адил бус соёл иргэншил, адил бус хөдөө аж ахуйн соёлын өвийн солилцоо, харилцан туршлага солилцохыг дэмжиж, дэлхийн хөдөө аж ахуйн соёлын өвийг хамгаалан уламжилж, сайн сайхан ирээдүйг байгуулахад ашигтай гэжээ.