5G-гийн 1 сая 854 мянган суурь станцыг байгуулжээ
2022-07-19 16:24:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 7-р сарын 19-нд 2022 оны эхний хагасын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн байдлын тухай хэвлэлийн бага хурал хийлгэв. Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны хэвлэлийн төлөөлөгч, ерөнхий инженер Тянь Юй-лун хэлэхдээ, мэдээлэл холбооны салбарын үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой, уялдаатай чадавхи нь гүнзгийрэн хөгжив, цаашид мэдээлэл холбооны дэд бүтцийг улам ч боловсронгуй болгоно гэжээ.

Танилцуулснаар, энэ оны эхний хагаст Хятад улсын цахилгаан холбооны үндсэн хөрөнгөд 189.4 тэрбум юанийн хөрөнгө оруулсан нь ноднингийн мөн үеэс 24.6% нэмэгджээ. Үүний дотор 5G-д 89.88 тэрбум юанийн хөрөнгө оруулсан нь ноднингийн адил хугацааныхаас 29.6%-иар өссөн байна. "Хос гигабит" сүлжээг зохих хэмжээгээр урьдчилан бүтээн байгуулж, 5G-гийн нийт 1 сая 854 мянган суурь станцыг бүтээн байгуулан ашиглалтад оруулж, 5G гар утас хэрэглэгчид 455 саяд хүрчээ.




\Уртнасан.\