ОХУ-аас шижир алт импортлохыг хориглох болжээ
2022-07-19 10:38:40
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн зүүн нутгийн цагаар 20-ны үдээс өмнөх 11 цагт Украины ерөнхийлөгчийн гэргий Олена Зеленска АНУ-ын Конгрессод илтгэл тавих болно гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси 17-нд мэдэгджээ.

Орон нутгийн цагаар 18-нд Брюссель дэх Европын Холбооны төв байрт хуралдсан Европын Холбооны гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын хурлаар Европын комиссоос өмнөх долоо хоногт дэвшүүлсэн ОХУ-аас шижир алт импортлохыг хориглох тухай санаачилгыг зөвшөөрөн дэмжсэн байна.

Үүний зэрэгцээ мөн өдрийн хурлаар Украинд зэвсэг нийлүүлдэг гишүүн орнуудын зэвсэг техникээ солиход нь зориулан 500 сая евро олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр Европын Холбооноос Украинд олгосон цэргийн тусламж нийт 2.5 тэрбум еврод хүрчээ.

Дайн үргэлжилж байгаа цагт зэвсэг хангасаар байх болно гэж Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель хурлын дараа хэлсэн байна.




\Уртнасан.\