Хурдны төмөр замын стандартыг нийтэллээ
2022-07-19 10:31:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын голлон боловсруулсан “Хурдны төмөр замын дизайн, дэд бүтэц” стандарт болон “Хурдны төмөр замын дизайн, цахилгаан хангамж” стандартыг саяхан Олон улсын төмөр замын холбоо нийтлэн хэрэгжүүлсэн байна. Уг хоёр стандарт нь холбогдох салбар дахь анхны олон улсын төмөр замын стандарт болно.

Уг хоёр стандартыг Хятадын төмөр замын групп Франц, Герман, Япон, Испани, Итали зэрэг 10 гаруй орны 20 гаруй мэргэжилтнийг зохион байгуулан 4 жилийн хугацаа зарцуулан эмхэтгэж гаргасан байна.

Уг хоёр стандарт нь дэлхийн хурдны төмөр замын дизайны амжилттай туршлага, системийг бий болгосон тэргүүний технологийг дүгнэсэн үндсэн дээр Хятад улсын хурдны төмөр замын дизайны үзэл баримтлал, Хятадын хурдны төмөр замын ачааллын хэлбэр зэрэг зангилаа баримжааг ашиглан Олон улсын төмөр замын холбооны хурдны төмөр замын дизайн, зам шугам, суурь, гүүр, туннель, зам төмөр, өртөө, засвар, цахилгаан хангамж, хөдөлгөөний систем зэрэг салбар салбарын дизайны үзэл баримтлал, тоо баримт, технологийн шаардлага зэргийг тогтоосон байна.

2021 оны эцэс болтол Хятад улсын хурдны төмөр зам 40 мянган км-д хүрч, дэлхийн хурдны төмөр замын 2/3 хувийг эзэлсэн байна.